03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Автомат жолоодлоготой ачааны машиныг Германд туршина

БЕРЛИН. /ВВС/. Автомашин үйлдвэрлэгч “Daimler” компани энэ жил Германы хурдны зам дээр автомат жолоодлоготой ачааны машинаа туршина гэдэгт найдаж байна.

Тус компани өнгөрсөн тавдугаар сараас хойш өөрийн үйлдвэрлэсэн автомат жолоодлоготой ачааны машинаа АНУ-ын Невада муж улсад туршиж байгаа билээ.

Ачааны машины жолоодлогыг компьютероор хянах боловч жолооч байнга байх шаардлагатай юм. “Daimler” компани Германы авто зам дээр автомат жолоодлоготой ачааны машинаа турших эрх авах хүсэлтэй байгаа аж.

Германы Штутгарт хотын ойролцоо ачааны машиныг турших эрхийг бид авах хүсэлтэй байгаа гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

"Бид Германд туршилтыг явуулснаар өөрсдийн бүтээлийнхээ чанарыг таниулж, цаашлаад Германы зам дээр хийсэн туршилтыг бодит туршлага болгон хуримтлуулах юм. Туршилтыг бид энэ оны хоёрдугаар хагаст хийх хүсэлтэй байна" гэж төлөөлөгч мэдэгджээ.

Д.Нямтулга

МОНЦАМЭ агентлаг


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.