04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Берлиний ханыг нурааснаас хойш 25 жил өнгөрчээ

БЕРЛИН. /ITAR-TASS/.  Хүйтэн дайн болоод Европын хагарлын бэлгэ тэмдэг болж байсан Берлиний ханыг нураасны 25 жилийн ойг өнөөдөр Германы нийслэл Берлин хотод тэмдэглэнэ. Баяр ёслолын арга хэмжээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Йоахим Гаук, Канцлер Ангела Меркель зэрэг тус улсын удирдагчид, мөн ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев зэрэг гадаадын олон тооны зочид  оролцоно.

 

Германы Засгийн газрын тэргүүн, Берлин хотын дарга Клаус Воверайт, тус улсын Соёл, холбоо харилцааны сайд Моника Грюттерс нар Бернауэр-штрасс гудамжинд оршдог “Берлиний хана” дурсгалын цогцолборт өглөө очно. Энд цэцэг өргөж, дурсгалын арга хэмжээ зохион байгуулдаг хананы багахан хэсэг үлдсэн байна. Уг цогцолборын үзэсгэлэнгийн хэсэгт Ангела Меркель "1961 - 1989. Берлиний хана" нэртэй шинэ үзмэрийг нээх ажээ.

1989 оны 11 дүгээр сарын 9-нд Берлиний ханыг нураасны түүхэн ойн өдөр тохиож буйд зориулж, Берлин хотод төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, урьд нэгэн цагт Берлиний хана хотыг хоёр хувааж байсны адил энэ өдөр Германы нийслэл хотын төвийг “Гэрлэн хил” хуваах ажээ. Мөн Бранденбургийн хаалганы дэргэд алдартай жүжигчид, уран бүтээлчид оролцсон концерт болно. Берлиний ханыг нураасныг нүдээр үзсэн хүмүүс 1989 оны 11 дүгээр сарын 9-нд болсон үйл явдлын тухай ярих ажээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.