05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

“Волксваген”-ы автомашины борлуулалт энэ онд 10 сая давж магадгүй

БЕРЛИН. /АР/. Хятад болон Европт борлуулалт нь мэдэгдэхүйц нэмэгдэж байгаагийн ачаар Германы автомашин үйлдвэрлэгч “Волксваген” компани энэ оны эцэс гэхэд 10 сая гаруй машин борлуулах төлөвтэй байна.

 

“Волксваген”-ы удирдах албан тушаалтнуудын мэдэгдсэнээр, энэ оны 1-9 дүгээр сард тус компанийн дэлхий дахинд борлуулсан машины тоо 7,5 сая давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт  аж.

Европын автомашин үйлдвэрлэгч хамгийн том энэ группын борлуулалт Азид эрс өсчээ. Ялангуяа, Хятадад “Волксваген”-ы автомашины борлуулалт 15 хувиар нэмэгджээ. Тодруулбал, тус групп Хятадад одоогийн байдлаар 2,7 сая машин борлуулаад байна.

Мөн Европын улсууд, тэдгээрийн дотор Герман, Британи болон Испанид тус группын борлуулалт өсчээ.

Манай компанийн борлуулалт энэ оны эцэс гэхэд 10 сая давах төлөвтэй байна гэж “Волксваген”-ы тэргүүн  Мартин Винтерком хэлсэн юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.