05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"ГЕРМАНД ТӨГСӨГЧДИЙН ӨДРҮҮД" ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

    Энэ сарын 17-18, 22-ны өдрүүдэд "Германд төгсөгчдийн өдрүүд-2012" чуулга уулзалт, "Шинжлэх ухааны хоёр талт хамтын ажиллагаанд Германд төгсөгчдийн оруулж буй хувь нэмэр" сэдвээр болох гэж байна.

    Монгол, Германы хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон. Гэхдээ хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа үүнээс даруй 50 жилийн өмнөөс эхтэй. Энэ удаагийн чуулган энэхүү түүх, уламжлалын асуудалд анхаарлаа хандуулаад зогсохгүй, хоёр орны харилцаанд боловсрол, шинжлэх ухааны салбарын гүйцэтгэх үүрэг, чиг хандлагыг авч хэлэлцэхээр болжээ.

    Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монголын Шинжлэх ухааны академи /ШУА/, Германы Эрдмийн солилцооны алба /ГЭСА/-тай хамтран ажиллах баримт бичигт 1991 онд гарын үсэг зурсан бөгөөд, эрдэмтэн солилцох хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 21 жилд 400 гаруй монгол эрдэмтэн судлаач Германы их дээд сургуулиудад урт болон богино хугацааны судалгааны ажил хийжээ. Үүний зэрэгцээ хувийн болон бусад зардлаар манай улсын 30 мянга гаруй иргэн ХБНГУ-д янз бүрийн шатны сургууль төгсөж боловсрол эзэмшсэн тоо байдаг байна.

    "Германд төгсөгчдийн өдрүүд-2012"-ийн хүрээнд 3 салбар бүхий эрдэм шинжилгээний бага хурал, төгсөгчдийн нэгдсэн уулзалт,  ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд хатагтай К.Кийпертэй хийх уулзалт зэрэг арга хэмжээ болох аж. Эдгээр арга хэмжээг "Монгол-Германы гүүр" ТББ, ШУА, ГЭСА, ДААД-Клуб, "Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв" гэсэн байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
    Я.Баяраа

Montsame

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.