05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

ГЕРМАНД “ЭБОЛА”-ГААР ХҮН НАС БАРЛАА

Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар авсан, НҮБ-ын ажилтан Германы эмнэлэгт нас барлаа.
Энэ нь Германд “Эбола”-гаар хүн нас барсан анхны тохиолдол юм.

Тус улсын зүүн нутгийн Лейпциг хотын эмнэлэгт 56 настай эрэгтэй нас баржээ.

Энэ хүн Либерид ажиллаж байсан байна. Тэрбээр энэ сарын 9-нд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн аж.

“Эбола”-гийн халдвар авсан өөр хоёр өвчтөн эмчилгээ хийлгэхээр Баруун Африкаас Германд очсон байна. Тэдний нэг нь эмнэлгээс хэдийн гарчээ.

"ЭБОЛА"-ГИЙН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ТОО 4400 ДАВАВ

ЖЕНЕВ. /ВВС/. “Эбола” вирусийн халдвар авсны улмаас нас барагсдын тоо 4447 болж нэмэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Тэдний дийлэнх олонх нь Баруун Африкт нас барсан юм.
ДЭМБ-ын ерөнхий захирлын орлогч Брюс Аилуардын мэдэгдсэнээр, хэрвээ “Эбола”-тай тэмцэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэхгүй бол хоёр сарын дотор долоо хоногт энэ вирусийн халдвар авсан 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж болзошгүй.

Гэхдээ шинээр халдвар авсан хүмүүсийн тоо зарим бүсэд буурсан байна.

Сьерра-Леон, Либери болон Гвинейд “Эбола” хамгийн олон хүнд халдварлаад байгаа билээ.

Нас барсан хүмүүсийг оруулаад “Эбола”-гийн нийт 8914 тохиолдол бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдэгдэхийн сацуу халдвар авсан хүмүүсийн тоо энэ долоо хоногийн эцэс гэхэд 9000 хүрэх шинжтэй байна гэв.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.