05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Германы ажилгүйдэл дээд цэгтээ хүрчээ

Германы ажилгүйдлийн түвшин 1991 оны арванхоёрдугаар сарын үзүүлэлттэй ижил хэмжээнд очлоо хэмээн “Федерал Лабор” агентлаг мэдээлжээ.

Ажил эрхлэлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 6.8 хувь байсан бол энэ оны эхэнд 6.9 хувьд хүрчээ. Энэ нь хүйтэн дайн төгсч, хоёр Герман нэгдэж байсан 1991 оны үзүүлэлттэй дүйжээ.

Хэдийгээр Германд ажилгүйдэл улирлаа дагаж өөрчлөгддөг боловч өнгөрсөн арванхоёрдугаар сард 2.88 сая хүн ажилгүй хоцорсон байна. Гэхдээ агентлагийн мэдээлснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад ажил эрхлэлт нэмэгдэх болжээ. Одоогоор Германы “Дакс” бирж дээр ханшийн сулрал 1 хувийн савалгаатай байна.

Niigmiintoli.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.