04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ГЕРМАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ВАЙЦЗЕККЕР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

Ерөнхийлөгч асан Рихард фон Вайцзеккер 94 насандаа Берлин хотод таалал төгслөө гэж Германы Ерөнхийлөгчийн тамгын газар өнөөдөр мэдэгдлээ.

Вайцзеккер нь 1920 онд Германы Штутгарт хотод мэндэлжээ. Тэрбээр 1984 онд Германы ерөнхийлөгч болж, 1994 он хүртэл энэ албан тушаалыг хашсан юм. Мөн тэрбээр 1981-1984 онд Баруун Берлиний захирагчаар ажиллаж байсан билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 40 жилийн ойг тохиолдуулан 1985 оны тавдугаар сарын 8-нд ерөнхийлөгчийн хувиар тэрбээр үг хэлснээрээ олон улсад сайшаагдах болсон юм.

Ерөнхийлөгч Вайцзеккер үг хэлэхдээ тавдугаар сарын 8-ныг “Үндэсний социалист харгислалын хүнлэг бус тогтолцооноос ангижирсан өдөр” гэж тодорхойлж, эв нэгдэлтэй байхыг германчуудад төдийгүй дэлхий дахинд уриалж байжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.