04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Германы Ерөнхийлөгч ЗХУ-д талархаж буйгаа илэрхийллээ

БЕРЛИН. /АP/. Амь биеэ үл хайрлан нацист дэглэмтэй тэмцсэнд Германы ард түмэн ЗХУ-д талархах ёстой. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Йоахим Гаук фашист Германыг ялсны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн тухай “Der Spiegel” сонинд мэдээлж байна. Тэрбээр мөн “германчуудад олзлогдсон Зөвлөлтийн цэргүүдийн аймшигт хувь заяанд” хангалттай анхаарал хандуулахгүй байгаа болохыг онцлон тэмдэглэжээ.

 

“ЗХУ-ын ачаар эрх чөлөө, сайн сайхан амьдралыг олж авсан гэдгийг дайны дараа төрсөн германчууд үргэлж санаж явах ёстой” гэж Гаук мэдэгджээ. Түүний хэлснээр, Дэлхийн хоёрдугаар дайныг анхнаасаа "үзэл суртлын дайн, алж, устгахын дайн"-ы хувиар төлөвлөсөн байсан.

Зөвлөлтийн 5.3 сая цэрэг олзлогдсоноос тал гаруй хувь нь амиа алдсан болохыг Германы Ерөнхийлөгч сануулсан байна.

Фашист Германыг ялахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүрэгт эргэлзэж буйгаа сүүлийн үед гадаадын зарим орны эрх баригчид илэрхийлэх болсон юм. Тухайлбал, ялалтын баярыг Лондон эсвэл Берлин зэрэг Европын орнуудын нийслэл хотод бус харин ОХУ-ын нийслэл Москва хотод тэмдэглэж байгааг ойлгохгүй байна гэж Польшийн Гадаад хэргийн сайд Гжегож Схетына хоёрдугаар сарын 2-нд мэдэгджээ. Хэрэв ялалтын баярыг Европын аль нэг орны нийслэл хотод тэмдэглэвэл “зүйд илүү нийцэх байсан” гэж тэрбээр үзэж байгаа аж.

Гэхдээ Освенцим хорих лагерийг Украины цэргүүд чөлөөлсөн гэж Схетыныг нэгдүгээр сарын 21-нд мэдэгдсэний дараа олон улсын жинхэнэ дуулиан шуугиан дэгджээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ мэдэгдлийг доромжилсон утгатай гэж үзсэн байна. Польшийн Гадаад хэргийн сайдтай санал нэгдэхгүй байгаагаа Германы Канцлер Ангела Меркель, тус улсын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар илэрхийлжээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.