05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Германы Канцлер 60 нас хүрлээ

БЕРЛИН. /Voice of Russia/. Германы Канцлер Ангела Меркель 60 нас хүрлээ. Тэрбээр 1954 оны долдугаар сарын 17-нд Германы Гамбург хотод номлогч болон багшийн гэр бүлд мэндэлжээ.

 

Меркель дунд сургуулиа онц дүнтэй төгсөн бөгөөд сурч байх хугацаандаа тэрбээр орос хэлээр чөлөөтай ярьж сурсан аж.

Дараа нь Меркель Лейпцигийн их сургуульд физикийн чиглэлээр сурсан байна. 1990 он хүртэл тэрбээр Берлиний Адлерсхофын ШУА-д судлаачаар ажиллаж, тэндээ тэрбээр докторын зэрэг хамгаалсан байна.

Ангела Меркель 1980-аад оны сүүлээр улс төрд орсон бөгөөд 1998 оны сонгуулиар Канцлер Коль Гельмутын Засгийн газар байгуулагдсаны дараа Меркель Германы Христийн демократ намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Түүний нэр хүнд маш хурдан хугацаанд өссөн байна.

2005 оны сонгуульд ялсны дараа Ангела Меркель Германы Канцлер болсон юм. Энэ албан тушаалыг хашиж эхэлснээс хойш Герман даяар түүний нэр хүнд өндөр хэвээр байна. Тухайлбал 2007 онд түүнийг Германы ард түмний 76 хувь дэмжиж байсан юм. Германы түүхэнд түүн шиг олон дэмжигчтэй Канцлер байгаагүй билээ.

Ангела Меркель дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэг бус удаа сонгогдож байсан юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.