05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ГЕРМАНЫ ӨНДӨР НАСТНУУД ХӨРШ ОРНУУДАА ЗОРЬЖ БАЙНА

 Германы өндөр настнууд өөрт зориулахад шаардлагатай мөнгөгүй болжээ. Тиймээс тэд Словак, Польш, Унгар, Чех гэсэн өндөр настнуудыг асрах газар нь хамаагүй хямд зүүн Европын орнуудыг зорих болсон байна. Зарим өндөр настныг үр хүүхэд нь мөн тэдгээр улсын асрах газарт илгээдэг байна.

Германы хүн ам эрчимтэй хөгширч байна. Нас ахиж байгаагийн сацуу насны эцэст үгээгүй ядуу болох нь гэсэн айдас тус улсын өндөр настнуудыг түгшээх болжээ.

Олон улсын валютын сангийн урьдчилсан таамгаас үзвэл, эмчилгээ, сувилгаандаа улсаас тусламж хүсэх өндөр настнуудын тоо тус улсад удахгүй таван сая хүрэх бололтой. Тус сангийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Германы Засгийн газар бүх өндөр настандаа тусалж чадахгүй юм. Тиймээс бүр одооноос ХБНГУ-д өндөр настнууд аргагүйн улмаас цагаачлах үзэгдэл ажиглагдах болжээ. Германы өндөр настны асрах газрын нэг сарын төлбөр 3000 евро байдаг бол зүүн Европын орнуудад 1000 евро байдаг аж. Өөрөөр хэлбэл, гурав дахин хямд тусч байна.
Ийм учраас өндөр настан германчууд цагаачлан гарахаас өөр аргагүй байдалд оржээ. Бүр одоо зүүн Европын хөрш орнуудын өндөр настнуудыг асрах газрууд өндөр настны нийгмийн халамжийн асуудлаар үлгэр жишээ оронд тооцогддог Германы өндөр настнуудын хөлд дарагдаад байгаа аж.
Өндөр настнуудын эрхийг хамгаалдаг байгууллагууд Засгийн газраасаа өндөр настны цагаачлалын асуудлыг анхааралдаа авч, тэдний асуудлыг шийдэх арга замыг олохыг шаардаж байна.
З.Амгалан

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.