05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ГЕРМАН "ЛАЛЫН УЛС"-Д НЭГДСЭН ИРГЭНДЭЭ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭВ

“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд элссэн хэргээр нэг иргэндээ Германы шүүх ял шийтгэлээ.
Франкфуртын шүүх 20 настай залууг террорист бүлэглэлд элссэн гэж үзэн 3,9 жилийн хорих ял шийтгэсэн байна.

Тэрбээр “Лалын улс”-д элссэн хэргээр ял шийтгүүлж буй Германы анхны иргэн боллоо.

Энэ залуу өнгөрсөн оны долдугаар сард Сири рүү явж, “Лалын улс”-ын арын албаны ажлыг зохицуулахад тусалж байжээ.

Эцэг эх нь түүнийг Герман руу буцаж ирэхийг ятгасан аж. Тэд Косовогоос гаралтай лалын шашинтнууд гэсэн мэдээлэл байна.

Германы 550 орчим иргэн “Лалын улс”-д нэгдэхээр Сири болон Ирак руу явжээ. Тэдний 180 орчмыг Германд буцаж очсон гэж үзэж байгаа ажээ.

Тэднийг террорист халдлага үйлдэж болзошгүй гэж үзэн Германы аюулаас хамгаалах хүчнийхэн түгших нь нэмэгджээ.

БЕРЛИН. /ВВС/. Орчуулсан Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.