05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ГЕРМАН ЭДИЙН ЗАСГИЙН УРЬДЧИЛСАН ТААМГИЙГ БУУРУУЛЛАА

Ойрхи Дорнод болон Украины асуудалтай холбоотойгоор 2014, 2015 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа Герман улс бууруулсан байна.
Германы засгийн газрын албаны хүмүүс ДНБ-ий өсөлтийн урьдчилсан таамгаа энэ жил 1,8 хувиас 1,2 хувь хүртэл бууруулж, ирэх жилийн төсвийг хоёр хувиас 1,3 хувь хүртэл бууруулжээ.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч, экспортыг буурсан нь урьдчилсан таамгаа бууруулахад хүргэлээ гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Тэд, Германы эдийн засаг одоо ч урьдын адил өсөлтөө дэмжих хангалттай хүчтэй байгаа боловч бизнес эрхлэгчид итгэл муутай болсон байна гэжээ.

Берлиний улс төрийн удирдагчид эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ авахаас зайлсхийж байна. Улсын ухаалаг бодлого удаан хугацааны өсөлтөд чухал үүрэгтэй гэж Германы засгийн газрын албаны хүмүүс хэлжээ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.