04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Грекийг ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдээх Германы байр суурь хэвээрээ

 

ОТТАВА. /ITAR-TASS/. Герман улс  Грекийг урьдын адил Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнд үлдээхийн төлөө байна. Энэ тухай Германы Канцлер Ангела Меркель Канадын нийслэл Оттава хотод тус улсын Ерөнхий сайд Стивен Харпертай уулзсаныхаа дараа мэдэгджээ. “Германы байр суурь бол Грек улсыг еврогийн бүсэд үлдээх явдал юм” гэдгийг тэрбээр тэмдэглэсэн байна.

 

“Одоо бид саяхан ажлаа хүлээн авсан Грекийн Засгийн газраас улсынхаа өрийг барагдуулах асуудлаарх саналыг хүлээж байна” гэж Меркель нэмж хэлжээ.

Еврогийн группын онц хуралдаан хоёрдугаар сарын 11-нд болно. Уг хуралдаанд Грек улс хямралаас гарах төлөвлөгөөгөө танилцуулах юм. Афины мэдээллийн АНА агентлагийн өмнө нь мэдээлж байснаар, Грекийн эрх баригчид улс орныг нь наймдугаар сарын эцэс хүртэл санхүүжүүлэх дунд хугацааны гэрээ байгуулахыг түншүүддээ санал болгох аж.

ЕХ-ны зээлийн одоогийн хөтөлбөр дуусах хоёрдугаар сарын 28-наас наймдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд улс орны санхүүгийн хэрэгцээг хангах асуудлыг тусгасан таван заалт бүхий төлөвлөгөөг Грекийн Сангийн яам боловсруулжээ. Ийм түр гэрээ байгуулах нь зээлийн хариуд хэрэгжүүлж буй хатуу хэмнэлтийн арга хэмжээний тухай өмнөх санамж бичгийг орлохуйц гэрээний талаар зээлдүүлэгчидтэй эцэслэн тохиролцоход цаг хугацааны хувьд зайлшгүй чухал юм.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.