05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ерөнхийлөгч Герман улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаукын урилгаар гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 12 жилийн дараа хийгдэж буй айлчлал бөгөөд ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ё.Гауктай хоёр талын уулзалт хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель, Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт, Берлин хотын Захирагч К.Вовэрайт, Хамбург хотын Захирагч О.Шольц нар бараалхана.

Монгол–Германы иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал нь чухал ач холбогдолтой юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.