04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Нацистуудын үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг Герман хэзээд хүлээнэ

БЕРЛИН. /Reuters/. Нацистуудын үйлдсэн гэмт хэргүүдийн хохирогчдын өмнө манай улс хэзээд хариуцлага хүлээнэ гэж Германы Канцлер Ангела Меркель онцлон тэмдэглэлээ.

 

Мюнхен хотын захад байдаг Дахау хорих лагерийг чөлөөлсний 70 жилийн ойг тохиолдуулан ням гарагт зохион байгуулсан ёслолын үеэр Меркель үг хэлжээ. Тус лагерьт 40 мянган еврей амиа алдаж байсан юм.

Канцлер Меркель хэлэхдээ, “Өнгөрсөн үеийн аймшигт түүхийн хариуцлагыг хүлээх үүрэг мөнх ногдож байгааг ухамсарлан илүү сайхан ирээдүйг бий болгохын төлөө өдөр бүр ажиллах нь Германы бүх иргэний хувьд маш чухал” гэжээ.

Мөн өнөөгийн залуусыг хэт давруу үзлийн нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх нь маш чухал гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Залуучуудын зарим нь саяхнаас еврейчүүдийг гадуурхан эсэргүүцлээ илэрхийлэх болсонтой холбоотойгоор Германд байдал хурцадсаар байгаа юм.

Мөн Ойрхи Дорнодоос дүрвэгчийн статус хүсэгчдэд зориулсан байгууламжуудад хэт барууны төвч үзэлтнүүд удаа дараа халдлага үйлдсэн билээ.

Ийм үйлдлүүдийн улмаас түгшүүр газар авч буй энэ үед түүхийн боловсролд анхаарахыг Меркель хүсч байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.