05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Тархины хорт хавдрын вакцин гарган авчээ

БЕРЛИН. /ВВС/. Эрдэмтэд тархины хорт хавдрын вакцин гарган авчээ. Гэхдээ энэ вакциныг зөвхөн хулгана дээр туршиж үзсэн байна.

 

Энэ вакцин нь хэвийн бус эсүүдэд нөлөөлөх дархлааны системийг дэмжиж өгдөг байна.  Судалгааг хүн дээр хараахан туршаагүй байгаа бөгөөд клиникийн туршилтыг ирэх жилээс Германд хийж эхлэх боломжтой гэж судлаачид мэдэгдлээ.

Тархины хорт хавдрын уг вакциныг Германы Хэйдэлбэрг хотын "Хорт хавдарын үндэсний төв"-ийн судалгааны багийнхан гарган авчээ. Хорт хавдартай зарим өвчтний хавдрын дархлаа тогтох чадварт тулгуурлан вакциныг гарган авсан байна.  Гэхдээ энэ вакцин нь хавдрын тархалтыг бүрэн зогсооход хангалтгүй аж.

Д.Энхтуул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.