04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Энэ жил Германд 965 мянган дүрвэгч, цагаач иржээ

БЕРЛИН. /NHK/. Энэ жилийн 1-11 дүгээр сарын хооронд Германд 965 мянган дүрвэгч, цагаач ирсэн байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Томас де Мезьер мэдэгдэв.

Энэ жил нийт 800 мянган цагаач, дүрвэгч ирнэ гэж Германы Засгийн газар наймдугаар сард урьдчилан таамаглаж байжээ.

Орогнол хүсэгчдийн хагас нь Сирийн иргэд буюу 480 мянга байгаа бол Афганистаны 120 мянга, Иракийн 90 мянган иргэн байна.

Дүрвэгсдийн хямралыг зохицуулах талд Германы Засгийн газар дэндүү удаан байна гэж тус улсыг шүүмжилжээ.

Одоогийн байдал нь Германы Засгийн газар болон ард иргэдийн хувьд томоохон шалгуур болж байгаа бөгөөд ирэх жил гэхэд цагаачдын асуудал хариуцсан ажилтнуудын тоог 4000 болгохоор төлөвлөж байна гэж Томас де Мезьер мэдэгдсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.