05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Олон улсын аялал жуулчлалын ИТБ 2012 Берлин үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна

Дэлхийн аялал жуучлалын томоохон үзэсгэлэнгийн нэг болох ИТБ Берлин үзэсгэлэн энэ өдрүүдэд Берлин хотноо болж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн 46 дахь удаагийн нээлтийн ёслолын ажиллагааг нээж “Мессе-Берлин” ХХК-ний Ерөнхийлөгч Раймунд Хоош, Берлин хотын амбан захирагч Клаус Воверайт, Холбооны Эдийн засаг технологийн сайд Филипп Рөслер, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Клаус Лэпплэ, Дэлхийн аялал жуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, түнш орноор оролцож буй Египет Улсын аялал жуулчлалын сайд Моухир Факри Абдул Нур нар үг хэлэв.

Энэ удаагийн үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцож байна. Үзэсгэлэнд Монгол Улсаас 3 авиакомпани, тухайлбал, МИАТ, Изинес, Монголиан айрланз, мөн  тур оператор болох Ар Монгол,  Жуулчин, Натур тур, Мат, Монголиан адвенчэр турс, Цолмон травел, Селена травел компани оролцож байна.

Сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн хүрээнд Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентын ТНБД бөгөөд Холбооны Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Бүрэн эрхт төлөөлөгч Э.Бургбахер, Мессе-Берлин ХХК-нийн Ерөнхийлөгч Р.Хоош нартай уулзалт хийж, хоёр орны хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцоно.

ИТБ 2012 үзэсгэлэнгийн зохион байгуулалтын асуудлыг  Монголын аялал жуучлалын холбоо хариуцан ажиллаж буй бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд Берлин хотын "Кудамм" хэмээх худалдааны гудамжинд байрлах Европ Төвд "Дээлтэй Монгол" арга хэмжээг 3 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлэв. Энэ үеэр ардын урлагийн "Түмэн Эх" чуулгын цөөхүүл хөгжимчдийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр зэргийг үзүүлж, Монгол Улсыг сурталчиллаа.

Берлиний ITB үзэсгэлэн нь хамрах хүрээ, хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог оролцогч улс орнуудад олгодог гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бичсэн Л.Мөнхзул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.