04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Германы эдийн засагт гадны ажиллах хүч шаардлагатай байна

(Энэхүү нийтлэл энэ сарын 7-нд хэвлэгдсэн ч монголчууд мэдээлээгүй байгаа бололтой. Тиймээс хэрэг болох болов уу гэсэн үүднээс орчуулан хүргэж байна )

Германы хүн ам зүйн асуудал хүндхэн байдалд орсон талаар “Deutsche Welle” мэдээлжээ. Үүний улмаас тус улс ажиллах хүчний хомсдолд ороод байгаа аж. Герман руу оруулах ажиллах хүчний тоог ихэсгэснээр дээрх асуудлыг шийдэж болох талтай гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна.

“Үүний тулд Герман руу нэвтрэх эрх олгох тухай журманд шинэчлэл хийх хэрэгтэй” хэмээн Европын эдийн засгийн судалгаа шинжилгээний төвийн захирал Вольфганг Франц өнгөрөгч сарын 28-нд мэдэгджээ. Түүний бодлоор, “цагаачлуулагч” орнуудын хэрэгжүүлдэг баллын системээр виз олгох хувилбарыг нэвтрүүлж болох аж. Гэхдээ Вольфганг Францын мэдэгдсэнээр, тус улсад мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгаа болохоос биш ирсэн хойноо нийгмийн халамжаас хамааралтай болох хүмүүс хэрэггүй гэнэ.

Хөдөлмөрийн “цагаачлал” буюу дипломыг хүлээн зөвшөөрөхүй

 

Дээрх эрхэмтэй мөн Кёльн хотын Германы эдийн засгийн их сургуулийн захирал Михаэль Хютер санал нэг байна. Тэрбээр ХБНГУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн мэргэжлийн түвшинг баллын системээр тогтоох нь нэлээд үр дүнтэй арга хэмжээ болоод зогсохгүй энэхүү системийг Канад, Австрали зэрэг орон амжилттай хэрэгжүүлж байгаа гэж тодруулжээ.

Үүнээс гадна тус улсад одоо ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд хандсан зарим журмыг яаралтай өөрчлөх хэрэгтэй гэж ноён Михаэль үзэж байна. Тухайлбал, Германаас өөр оронд мэргэжил эзэмшсэн хүмүүсийн мэргэжлийн үнэмлэх, дипломыг нь хүлээн зөвшөөрөх тухай журмыг илүү хөнгөвчлөх хэрэгтэй гэнэ. Ингэсэн тохиолдолд 300 мянга орчим цагаач иргэн ойрын үед мэргэжлээрээ ажиллах бололцоо бүрдэх аж.

Ноён Михаэлийн хэлж буйгаар, тус улсын эдийн засгийн салбарт ажиллах хүч маш их дутагдаж байгаа аж. Түүнчлэн мэдээлэл технологийн болон бусад салбарт инженер-техникийн ажилтнууд дутагдалтай байгаа талаар гомдол ирсээр удаж байгаа гэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.