04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

МОНГОЛЧУУД БИЕ БИЕНЭЭ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Улаанбаатар. /МОНЦАМЭ. Э.Адъяасүрэн/ Энэ сарын 18-нд Берлин хотын Лихтэнберг дүүргийн оюутны байранд хоёр монгол хүн хутгалуулж нас барсан тухай мэдээллийг тус улсын ЭСЯ-наас өгөөд байгаа билээ. Хэргийг Берлин мужийн эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хоёр талийгаач хоорондоо зодолдож бие биенээ хөнөөсөн байх магадлалтай байна.


                Энэ хэргийн талаар Берлинд суугаа манай ЭСЯ-наас ГХЯ-ны Консулын газарт 19, 21, 25-ны өдөр тус тус мэдээлэл ирүүлсэн тухай Консулын газрын дэд захирал Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэв. Нас барсан хүмүүс 37-39 насны эрчүүд байсан бөгөөд хэрэг тухайн өдөр үдийн алдад нэгнийх нь гэрт буюу түрээсээр амьдарч байсан оюутны байранд гарсан байна. Тухайн үед дэргэд нь гуравдагч этгээд байгаагүй нь нотлогдсон тул цагдаагийнхан гэрчийг эрэн сурвалжлах ажлыг зогсоох хандлагатай байгаа аж. Тэд ХБНГУ-д наад зах нь нэгээс доошгүй жил хараар амьдарч байсан бөгөөд хоёулаа эхнэртэй, гэр бүлийнх нь хүмүүс Берлин хотод сурч, ажиллаж амьдардаг, албан ёсны зохих визтэй Монгол Улсын иргэд гэнэ. Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
                Тус улсад албан ёсоор 4000 гаруй Монгол иргэн амьдран суудаг хэмээн бүртгэгджээ. Дийлэнх хувь нь гадаадын иргэдтэй гэр бүл болсон хүмүүс болон их дээд сургуульд сурч буй оюутнууд юм байна. Хараар амьдарч байгаа монгол иргэдийн нарийвчилсан тоог хэлэхэд хэцүү, өмнөх жилүүдийнхээс эрс багассан бөгөөд одоо 600 орчим бий гэсэн таамаг байна. Манай оюутнууд Берлин, Штуттгарт, Нюрнберг, Мюнхэн хотод ихэвчлэн суурьшсэн бөгөөд сүүлийн үед Европын холбооны шинэ гишүүн орон болох Чех, Польш Улсаас Скандиновын орнууд руу гарах зорилгоор манай иргэд Германаар дамжин өнгөрөх явдал эрс нэмэгджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.