05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ГЕРМАН УЛС ЦЭРГЭЭ МАЛИ РУУ ИЛГЭЭНЭ

big mail map

БЕРЛИН. /ИТАР-ТАСС/. Герман улс Мали дахь исламын босогчидтой хийх тэмцэлд Бундесверийн цэргийн алба хаагчдыг дайчлахаар болжээ. Энэ талаар Ангела Меркель Штраусбергт болсон Бундесверийн удирдлагын хуралдаан дээр мэдэгдсэн байна. Герман улс орон нутгийн аюулаас хамгаалах хүчний ажилтнуудаа сургахад нь Малигийн эрх баригчдад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Барууны орнууд Африкийн умард хэсэг дэх олон улсын терроризмтой эвлэрч чадахгүй хэмээн Меркель мэдэгджээ. Мөн хуралдаан дээр Меркель Герман улс 2014 оны сүүлч гэхэд цэргээ Афганистанаас гаргана гэдгээ нотоллоо. Гэхдээ Германы цэрэг Афганистанд үлдэх бөгөөд харин тэдний тоо ихээхэн цөөрч, одоо гүйцэтгэж байгаагаас өөр үүрэг гүйцэтгэх ажээ.

Исламчуудын бослого өнгөрсөн хавар дэгдсэн бөгөөд тэд туарег үндэстэнтэй нэгдсэн боловч хожим нь хэлэлцээрээ зөрчин холбоотнуудынхаа эзлэн авсан ихэнхи нутаг дэвсгэрийг булаан авсан аж.
Исламын босогчид Малигийн умард хэсгийг салган тусгаарлаж, шариатын хуулинд тулгуурласан биеэ даасан улсыг байгуулахыг зорьж байгаа юм.

С.Амар
Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.