03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

“Germanwings”-ийн осол: Лубиц амиа хорлох аргуудыг судалж байжээ

БЕРЛИН. /ВВС/. Иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн нисэх онгоцыг Францын Альпийн нуруунд санаатайгаар сүйрүүлсэн хэрэгт гэж сэжиглэгдэж байгаа хоёрдугаар нисгэгч А.Лубиц амиа хорлох аргууд болон нисгэгчдийн бүхээгийн хаалга хэрхэн хаагддаг зэргийг судалж байсныг тогтоосон гэж Германы прокурорууд мэдэгдлээ.

 

Хоёрдугаар нисгэгч Андреас Лубицын зөөврийн компьютероос осол болохоос өмнөх долоо хоногт түүний интернэтээр хайсан зүйлсийг олжээ.

Мөн хоёр дахь хар хайрцаг болох нислэгийн мэдээлэл хураагч өчигдөр олдсон байна.

“A320” нисэх онгоцонд сууж явсан 150 хүн бүгд амь үрэгдсэн юм.

Энэ онгоц өнгөрсөн сарын 24-нд осолдсон билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.