03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

“Germanwings”-ийн туслах нисгэгч ахмадын кофенд химийн бодис хийсэн байх магадлалтай гэв

Өнгөрсөн гуравдугаар сард Альпийн нуруунд осолдсон Германы “Germanwings” компанийн онгоцны ослын гол сэжигтнээр хоёрдугаар нисгэгч Андрес Любиц тодроод байгаа билээ.

Түүнийг онгоцны ахмадыг нисгэгчийн бүхээгээс түр гарах хугацаанд хаалгыг түгжиж, 150 хүнтэй онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн хэмээн үзэж байгаа юм. Хоёр хар хайрцагны бичлэг ч мөн үүнийг баталж байгаа аж.

Энэхүү осол гарсны дараа 27 настай Андрес Любиц гэгч чухам хэн байв гэдэг асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй төдийгүй сэтгэл гутралын эсрэг эмчилгээ хийлгэж байсан, амиа хорлохыг завдсан, гэрлэхээр төлөвлөж байсан найз бүсгүйдээ хаягдсан гэх мэт хувийн амьдрал, эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудалтай нэгэн байжээ.

Тэгвэл Андрес Любицтэй холбоотой дахин нэг ноцтой баримт илэрсэн байна. Хар хайрцагны бичлэгээс үзэхэд тэрээр онгоцны ахмадыг ариун цэврийн өрөө явсны дараа нисгэгчийн бүхээгийг түгжиж, улмаар онгоцыг автоматаар доошлуулах товчийг дарсан хэмээн таамаглаж байгаа билээ. Гэхдээ сүүлд гарсан баримтаар онгоцны ахмад санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөө яваагүй байжээ.

Германы прокурорын мэдээлснээр Андрес Любиц онгоцны ахмад Патрикийн кофенд хурдан хугацаанд шээс ялгаруулах үйлчилгээтэй химийн бодис хийсэн байх магадлал өндөр байна гэжээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.