04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

“GERMANWINGS”-ИЙН II НИСГЭГЧ ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ БАЙСАН БАЙЖ МАГАДГҮЙ

БЕРЛИН. /NHK/. Иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн осолдсон нисэх онгоцны хоёрдугаар нисгэгч харааны бэрхшээлтэй байсан байж магадгүй гэж мөрдөн шинжээчдийн хийсэн мэдэгдлээс иш татан Германы хэвлэлүүд мэдээлж байна.

Ахмадыг бүхээгээс гарсны дараа онгоцыг санаатайгаар осолдуулсан байж болзошгүй гэж Андреас Лубицыг сэжиглэж байгаа билээ. Уг онгоцонд сууж явсан зорчигч, нисэх багийн гишүүд нийлсэн 150 хүн бүгд амь эрсэдсэн юм.

“Лутиц саяхан нүдний торлог бүрхэвчийн эмчилгээ хийлгэж байжээ. Хэрвээ энэ асуудал нь эрүүл мэндийн үзлэгийн үеэр илэрсэн бол тэрбээр нислэг үйлдэх эрхээ хасуулж болзошгүй байсан” гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Түүний гэрээс тайвшруулах эм олдсон гэж мөрдөн шинжээчид мэдэгдсэн аж.

Эмчилгээ хийлгэж байсныг нь нотлох баримт бичгүүдийг Лубицын гэрээс Германы прокурорууд өмнө нь олсон юм.

“GERMANWINGS”-ИЙН ОСОЛ: ЛУБИЦ ЭРҮҮЛ САРУУЛ ХҮН ШИГ ХАРАГДДАГ БАЙСАН

БЕРЛИН. /ВВС/. Германы иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн нисэх онгоцыг Францад санаатайгаар сүйрүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй хоёрдугаар нисгэгчийг ямар нэгэн өвчингүй, эрүүл саруул л юм шиг харагддаг байсан гэж хөршүүд нь ярьжээ.
Хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц саяхан нүдний эмчилгээ хийлгэж байсан гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна. Мөн мөрдөн шинжээчид түүний гэрээс сэтгэцийн өвчинд уудаг эм хураан авсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

“Би Лубицыг дасгал хийн гүйж байхыг харж байсан” гэж Германы баруун нутгийн Монтабаур хот дахь хоёрдугаар нисгэгчийн гэрийн ойролцоо амьдардаг нэгэн залуу ярьсан байна. Түүний хэлснээр, Лубиц өвчтэй хүн шиг харагддаггүй байжээ.

Өөр нэгэн хөрш нь “Лубиц спортоор хичээллэх дуртай хүн байсан. Тэр булчинлаг, бие хаа сайтай хүн” гэжээ.

Маш тайван, дөлгөөн зантай үйлчлүүлэгч гэж Лубицын зан байдлыг Монтабаурын итали рестораны эзэн тодорхойлсон байна.

Нисэх онгоцыг сүйрүүлэхээр тийм адал балмад үйлдэл хийх хүнтэй Лубиц огт адилгүй байсан гэж тэрбээр ярьжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.