05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

АНГЕЛА МЕРКЕЛЬ ХЭРХЭН АМЬДАРДАГ ВЭ?

Монголд юу үгүйлэгдэж байна вэ гэсэн асуулт хүн бүрийн сэтгэлийн гүнд нуугдаж яваа гэдэгт итгэлтэй байна. Монголд нэн үгүйлэгдэж буй зүйл бол бүх талаараа нийгмээ үлгэрлэж чадах тийм лидер мөн. Германы улстөрд гялалзсаар буй энэ эмэгтэй шиг бүсгүй Монголд маань байх аваас түүнийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр улируулан сонгосоор байсан ч яахав дээ, тийм үү?

Ангела Меркель хэрхэн амьдарч байна вэ: цалин хөлс, орон байр, унаа машин Германы канцлер Ангела Меркель энэ жил цалингийн нэмэгдэл авчээ. Ингэснээр 2013 оны 8 дугаар сар хүртэл түүний цалин шат дараатайгаар 5,7 хувиар өсөх аж. Энэ бол Германы канцлер сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа цалингийн нэмэгдэл авч буй хэрэг юм.
Америкийн “Forbes” сэтгүүл хоёр дахь жилээ дараалан түүнийг дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйгээр нэрлэсэн байна. Тэгвэл ийм алдартай эмэгтэй хаана, хэрхэн амьдардагтай танилцая.

Хаяг: Berlin Am Kupfergraben, 6. Олон сууцтай байрны дөрөвдүгээр давхарт Ангела Меркелийнх оршдог аж.
Меркелийн өмнөх канцлер болох Герхард Шрёдер Холбооны канцлерийн газрын байран дахь 200 хавтгай дөрвөлжин метр талбайтай албаны байранд амьдардаг байжээ. Харин Ангела Меркель, түүний нөхөр болох профессор Иоахим Зауэр нар хуучин байрандаа үлдэхийг илүүд үзсэн гэнэ.

Ангела Меркель тийм ч баян биш аж
Энэ 2012 оны 5 дугаар сард сүүлийн 12 жилд Германы канцлерийн цалин анх удаагаа нэмэгджээ. Германы засгийн газрын тэргүүний хувьд тэрбээр жилд 190 мянга орчим еврогийн цалин авдаг байна. Түүнээс гадна албан хэрэгцээнд зориулан тусгай зардал гаргаж өгдөг гэнэ. Түүнээс гадна, тэрбээр Бундестагийн депутат тул  жилдээ 290 мянгаас багагүй еврогийн орлоготой болж таарч байна. Мэдээж хэрэг, энэ овоо дориун орлогоосоо татвараа төлнө. Гэхдээ бүх л түшмэдүүдийн адил тэтгэврийн даатгал болон ажилгүйдлийн даатгал төлдөггүй аж.
Хөлбөмбөгчид, уралдааны машин хурдлуулдаг тамирчид биш юм аа гэхэд топ менежэрүүд, нэртэй эмч нар үүнтэй харьцуулшгүй ихийг олдог билээ. Тэр бүү хэл хэдийгээр Үндсэн хууль ёсоор Германы ерөнхийлөгч нь зөвхөн улс орноо төлөөлөх үүрэгтэй атлаа канцлераасаа 11 хувь илүү цалинтай бөгөөд Берлиний “Bellevue" шилтгээн дэх ерөнхийлөгчийн тансаг харшид амьдардаг ажгуу. Өөрөөр хэлбэл Ангела Меркель нь герман стандартаараа тийм ч баян нэгэн биш аж.

“Пергамон” музейн эсрэг талын байшин

Канцлер хатагтай Берлиний яг төвд алдарт “Пергамон” музейн эсрэг талд орших байрандаа амьдардаг аж. Харин энэ музейн орой дээр ажиглалтын камер байрлуулжээ. 2009 оны 4 дүгээр сарын 25-нд Ангелаг гэр оронд нь оруулаагүй аж. Учир нь түүний гэрээс холгүй газраас дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн онгоцны дэлбэрээгүй бөмбөгийг илрүүлэн олсон нь тэр байж.  
    Меркель амралтаа Тиролийн ууланд өнгөрүүлэх дуртай бөгөөд энэ бүхнийхээ мөнгийг өөрөөсөө гаргадаг гэнэ. Түүнчлэн Берлинээс холгүй орших зусландаа үе үе үзэгддэг байна. Мөн ажил хэргээр Бонн хотод очих болвол засгийн газраас олгосон байрандаа тухална. Харин хувцас хунарынхаа мөнгийг хармаанаасаа гаргадаг гэнэ.
Тэрбээр "Audi A8" хөлөгдөж, "Airbus А340"-өөр нисдэг аж.
Канцлерийн мэдэлд жолоочтой унаа 24 цагийн туршид бэлэн байдаг. Сайд нар, холбооны улсуудын ерөнхий сайд нар хуягласан "Mercedes" эсвэл "BMW"-г эрхэмлэдэг бол Меркель "Audi A8"-аа л сойсоор.  
Өнгөрсөн жил Германы засгийн газрын гишүүдийн хөлөглөдөг онгоцуудыг сольсон аж. Тиймээс Ангела Меркель болон бусад улстөрчдөд алс холын зайд "Аirbus А340", харин ойрын замд овор багатай "Global 5000" онгоц үйлчилж байна. Меркельд ямар нэгэн усан онгоц, тансаг орд харш байхгүй нь ойлгомжтой биз ээ.

С.Амар

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.