05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

“Lufthansa”-гийн 1300 гаруй нислэг цуцлагдав

БЕРЛИН. /RIA Novosti/. Нисгэгчид ажил хаясны улмаас Германы агаарын тээврийн “Lufthansa” компанийн даваа, мягмар, лхагва гарагийн 1300 гаруй нислэг цуцлагдсан байна. Энэ тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.

 

“Vereinigung Cockpit” үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй ажил хаялт орон нутгийн цагаар даваа гарагийн 12 цагт эхэлж, мягмар гарагийн 23 цаг 59 минутад дуусна.

Үүнээс гадна, агаарын тээврийн “Lufthansa Cargo” компанийн нисгэгчид 12 дугаар сарын 2-ны 3 цагаас 23 цаг 59 минут хүртэл ажил хаях аж. Харин бусад охин компани болох “Austrian Airlines”, “Brussels Airlines”, “Germanwings”, “SWISS” болон “Air Dolomiti” компани ажил хаялтад оролцохгүй байна.

Нисгэгчид ажил олгогчидтой зөвшилцөлд хүрч, шинэ тарифын гэрээ байгуулж чадаагүй нь эсэргүүцлийн ажиллагаа явуулах шалтгаан болжээ.

“Lufthansa” компанийн нисгэгчид урьд нь хэд хэдэн удаа ажил хаясан байна.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.