02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Асад Их Британийн агаарын ажиллагааг буруушаав

ДАМАСК. /SANA/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд Их Британийн агаарын цохилт өгснийг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад буруушаагаад, энэ нь Их Британи бидэнтэй хамтран ажиллах хүсэлгүй байгааг илтгэж байна гэв.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлд агаарын цохилт өгөх саналыг парламент нь дэмжсэнээр Их Британи өнгөрсөн пүрэв гарагт АНУ тэргүүтэй эвсэлд нэгдсэн билээ. Тус улс урьд нь зөвхөн Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч байсан юм.

АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилт өгөх ажиллагаа эхэлсэн цагаас хойш “Лалын улс” болон бусад бүлэглэлийн хүч улам бүр зузаарсан гэж Асад “Times” сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

“Сирийн Засгийн газартай хамтран ажиллаж байж Их Британийн агаарын цохилт үр дүнгээ өгнө. Манай хуурай замын хүчинтэй АНУ тэргүүтэй эвсэл хамтран ажиллахгүй байгаа учраас тэдний ажиллагаа үр дүнгүй байгаа бөгөөд улмаар дахин бүтэлгүйтнэ” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, тус эвсэл террористуудтай үр дүнтэй тэмцэж чадахгүй байгааг мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын агаарын ажиллагааг Асад өндрөөр үнэлж, уг ажиллагаа “Лалын улс” бүлэглэлийн хүчийг сулруулж байна гэлээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.