02 сарын 03, Баасан
°C
USD 3,494.19
USD 3,494.19
EUR 3,841.51
JPY 27.16
GBP 4,323.36
RUB 49.91
CNY 519.75
KRW 2.86

Их Британид дахин үер бууж магадгүйг анхааруулав

ЛОНДОН. /RIA Novosti/. Далайн шуурга ойртон ирж байгаатай холбоотойгоор лхагва, пүрэв гарагт Их Британид дахин үер бууж магадгүй гэж тус улсын цаг уурчид мэдээлжээ.

Английн баруун хойд нутагт 12 дугаар сар гарснаас хойш ширүүн бороо, далайн шуурга үргэлжилж байгаа юм. Энэ сарын эхний өдрүүдэд байгалийн гамшгийн улмаас 60 мянган байшин гэрэл цахилгаангүй болсон бол Эплби суурингаас 1000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн баярын өдрүүдэд тус бүс нутагт далайн шуурга дахин дэгдсэний улмаас хэдэн мянган гэр бүл гэрэл цахилгаангүй болж, Камбрия гүнлигийн хот, суурингууд усанд автсан байна.

Английн баруун хойд бүс нутгууд руу байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхээр цэргийн 500 отряд илгээжээ.

Ирэх өдрүүдэд өмнө нь болсон үерийн уршгийг даван туулж дуусаагүй байгаа Камбрия болон Йоркшир гүнлигт далайн шуурга дахин дэгдэж болзошгүй гэж цаг уурчид мэдээлсэн байна. Шуурга мөн Шотланд болон Умард Ирландын төвийн нутгийг дайрч болзошгүй байгаа аж.

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.