03 сарын 01, Баасан
°C
USD 3,381.89
USD 3,381.89
EUR 3,665.63
JPY 22.59
GBP 4,280.46
RUB 37.16
CNY 470.14
KRW 2.54

Их Британийн онгоц пуужинд өртөх шахжээ

МОСКВА. /Sputnik/. Наймдугаар сарын 23-нд Египетийн Шарм-эль-Шейх онгоцны буудал руу ойртож явсан Их Британийн нисэх онгоцоос 300 гаруй метрийн зайтай пуужин өнгөрчээ. Уг онгоцонд 189 зорчигч сууж явсан байна.  

Лондоны Станстед нисэх буудлаас хөөрсөн “Thomson Airways” компанийн нисэх онгоцны нисгэгч пуужинг илрүүлсэн даруйдаа зайлсхийх арга хэмжээ авсан байна. Нисэх онгоц аюулгүй газардаж, гарч болох байсан ослын талаар зорчигчдод мэдэгдээгүй гэж тус улсын “Daily Mail” сонинд мэдээлжээ.  

Уг нислэгийн багийн гишүүд энэ явдлыг нотолсон тухай “Thomson Airways” агаарын тээврийн компани мэдэгджээ.

10 дугаар сарын 31-нд Шарм-эль-Шейхээс Санкт-Петрбургийг чиглэлд нисэж явсан Оросын зорчигч тээврийн онгоц Синайн хойгт осолдсоны дараа уг мэдээллийг дэлгэжээ.

Орос болон бусад улсын шинжээчдээс бүрдсэн багийг Египет удирдаж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Нисэх онгоцыг хөөрөхөөс өмнө тэсрэх төхөөрөг суулгасан байж болох таамгийг АНУ болон Их Британийн тагнуулын ажилтнууд дэвшүүлээд байна. Дүгнэлт гаргахад хэтэрхий эрт байна гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.