12 сарын 02, Лхагва
°C
USD 2,849.43
USD 2,849.43
EUR 3,410.48
JPY 27.31
GBP 3,813.11
RUB 37.33
CNY 434.22
KRW 2.57

Их Британийн парламентын гишүүнийг хөнөөжээ

ЛОНДОН. /ВВС/. Английн хойд нутагт Их Британийн нэгэн хууль тогтоогчийг буудаж, хутгалан хөнөөсөн хэрэг гарлаа.

Их Британийн сөрөг хүчний Хөдөлмөрийн намын гишүүн Жо Кокс пүрэв гарагт Баруун Йоркшир хотод халдлагад өртсөн гэж цагдаа нар мэдэгдэв.

Халдлага болсон газрын ойролцоогоос цагдаа нар 52 настай эрэгтэйг баривчилжээ.

Жо Кокс Их Британийг Европын Холбооны /ЕХ/ гишүүн хэвээр үлдэхийг дэмжигчдийн "Үлдье" кампанит ажил өрнүүлэгчдийг дэмжиж байжээ. Их Британийг ЕХ-нд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга удахгүй болох гэж байгаа билээ.

Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчид кампанит ажлаа  өчигдөр зогсоосон байна.

“Европын хүчирхэг Британи” кампанит ажил өрнүүлэгчид кампанит ажлаа зогсоож байгаагаа Твиттерээр мэдэгдээд “бид Жо Кокс гишүүний ар гэрийнхэнтэй хамт” гэжээ.

“Европыг орхиё” кампанит ажил өрнүүлэгчид мөн адил кампанит ажлаа зогсоож байгаагаа “Reuters” агентлагт мэдэгдсэн байна.

Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-нд болно.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
10/18/2020
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.