02 сарын 03, Баасан
°C
USD 3,494.19
USD 3,494.19
EUR 3,841.51
JPY 27.16
GBP 4,323.36
RUB 49.91
CNY 519.75
KRW 2.86

Их Британийн эрх баригчид татварын тайлангаа танилцуулж байна

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн Канцлер Жорж Осборн болон Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин нар татварын тайлангаа танилцууллаа.

Жорж Осборн 2014-2015 онд 198 738 фунт стерлингийн орлого олж, 72 210 фунт стерлингийн татвар төлжээ. Түүний энэ орлого цалин, гэр бүлийн компанийн хувьцааны ногдол ашиг болон түрээсийн орлогоос бүрдсэн байна. Харин Жереми Корбин парламентын гишүүний цалингаасаа 18 912 фунт стерлингийн татвар төлсөн гэдгээ тайлагнаад, татвар ногдох 1850 фунт стерлингийн орлогын бусад эх үүсвэртэй болохоо мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “хуульд нийцсэн арга замаар мөнгө олох” эрхээ хамгаалж, татварын тайлангаа танилцуулсны дараа дээрх хууль тогтоогчид мөн адил хэдий хэмжээний татвар төлснөө олон нийтэд ил тод болгосон байна.

Түүнээс гадна, Лондон хотын захирагч Борис Жонсон нарын зэрэг өндөр албан тушаалтнуудын татвар төлсөн тухай тайланг ил болгосны дараа "Ерөнхий сайд Дэвид Камерон болон Канцлерууд цаашдаа ч татварын тайлангаа танилцуулж байх хэрэгтэй" гэсэн утгатай мэдэгдлийг Даунинг Стрит хийжээ.

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.