02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Кэмерон Ялалтын баярт оролцох бодолгүй байна

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны хувьд тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болох Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн албан ёсны ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөөгүй байна.

 

Кэмероны хэвлэлийн нарийн бичгийн даргын ойлгуулснаар, үүний шалтгаан нь дипломат асуудалтай холбоотой аж.

“Энэ нь ОХУ-тай маргаантай байгаа, тус улсын хийж буй үйлдлийн талаар манай улс санаа зовниж байгаатай холбоотой гэж бид үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын хувьд Москва хотод болох ёслолын арга хэмжээнд оролцох төлөвлөгөө байхгүй гэж би бодож байна” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Эл мэдэгдлийг хийхээс өмнөхөн Германы Канцлер Ангела Меркель Москвад болох Ялалтын баярын парадад оролцохгүй гэдэг нь тодорхой болсон билээ. Меркель Москвад  очихоос татгалзсан нь Украины зүүн нутагт болж буй үйл явдалтай холбоотой гэж түүний төлөөлөгч хэлжээ.

Гэхдээ Меркель Ялалтын баярын парад болсны дараагийн өдөр Москвад айлчилж, нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн булшинд цэцэг өргөх юм.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.