05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

БАЯЧУУДЫН 1 ХУВЬ НЬ ҮЛДСЭН ХЭСГЭЭСЭЭ ИЛҮҮ ХӨРӨНГӨТЭЙ БОЛНО

Дэлхийн хүн амын нэг хувийг эзлэх хамгийн баян хүмүүсийн хурааж хуримтлуулсан хөрөнгө үлдсэн 99 хувийг эзлэх хүмүүсийнхийг давахыг “Oxfam” буяны байгууллагын явуулсан судалгаа харууллаа.
Өнөөгийн хурдаар явбал хүн амын нэг хувийг эзлэх баячууд 2016 он гэхэд дэлхийн хөрөнгийн 50-иас илүү хувийг эзэмших төлөвтэй байна.

Баячуудын хөрөнгө 2009 онд дэлхийн нийт хөрөнгийн 44 хувийг эзэлж байсан бол, өнгөрсөн онд 48 хувь болон нэмэгдсэн гэж “Oxfam” мэдэгдлээ.

“Тэгш бус байдлын дэлбэрэлт” дэлхийн ядууралтай хийж буй тэмцлийг хойш татаж байна гэж тус байгууллагын судалгааны тайланд анхааруулжээ.

Нэгхэн хувь нь үлдсэн хэсгийнхээсээ илүү хөрөнгө эзэмшдэг дэлхий ертөнцөд амьдрахыг хүмүүс үнэхээр хүсч байгаа эсэхийг “Oxfam”-ын гүйцэтгэх захирал Уинни Байанийма асуулаа.

“Баян, ядуугийн ялгаа хурдацтай тэлж байгааг дэлхий даяараа хэлэлцсээр байгаа ч дэлхийн тэгш бус байдлын хүрээ өргөжсөөр байна” гэж Давосын жил тутмын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө тэрбээр мэдэгдэл хийхдээ хэлсэн юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.