05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Бекхэм ЮНИСЕФ-тэй хамтран сан байгуулжээ

ЛОНДОН. /KAZINFORM/. Хүчирхийлэл болон өвчний улмаас зовон шаналж буй хүүхдүүдэд туслахын тулд НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-тэй хамтран хүүхдүүдэд зориулсан сан байгуулж байгаа гэдгээ Английн хөлбөмбөгийн багийн ахлагч асан Дэвид Бекхэм мэдэгдлээ.

 

“Дэлхийн бүх хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэж, тэдэнд туслахаар хэдэн сая доллар цуглуулахын тулд ойрын хэдэн жилийн хугацаанд би ЮНИСЕФ-тэй хамтран ажиллах болно” гэж 2005 оноос хойш ЮНИСЕФ-ийн сайн санааны элчээр ажиллаж буй тэрбээр ярьжээ.

Хүүхдүүдэд зориулсан санг Английн болон “Манчестер Юнайтед” багуудад Бекхэм тоглож байхдаа өмсдөг байсан өмсгөлийн дугаараар буюу "7" гэж нэрлэжээ.

Дэвид Бекэм 2013 онд зодог тайлсан юм. Тэрбээр “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Милан”, “Лос-Анжелес Галакси” болон “Парис Сен-Жермен” багт тоглож байжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.