04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Блүүмберг Лондон хотын даргын суудалд өрсөлдөхөөс татгалзав

НЬЮ-ЙОРК. /АР/. АНУ-ын Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг Их Британийн нийслэл Лондон хотын даргын суудлын төлөө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ тухай “The New York Times” сонинд мэдээлж байна. “Надад боломж байхгүй, өрсөлдөх ч сонирхол алга” гэж Блүүмберг хэлжээ.

 

Үүнээс гадна, тэрбумтан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын талаар тайлбар өгч, нэр дэвшигч Хиллари Клинтон, Жеб Буш нарыг өндрөөр үнэлсэн байна.

Лондон хотын дарга Борис Жонсон энэ албан тушаалд өөрийг нь залгамжлах саналыг Блүүмбергт дөрөвдүгээр сарын 6-нд тавьжээ. Блүүмберг Лондон хотын даргын суудалд өрсөлдөх боломжийг судалж байна гэх мэдээлэл хэвлэлүүдэд дөрөвдүгээр сарын 4-нд гарсан байна.

Блүүмберг 2002-2013 оны хооронд Нью-Йорк хотын даргын албыг хашиж байсан юм. Их Британид явуулсан арилжааны болон буяны үйл ажиллагааных нь төлөө тус улсын хатан хаан II Елизавета түүнийг рыцарийн одонгоор шагнажээ. Үүнээс гадна, түүний хуучин эхнэр болон хоёр охин нь Английн иргэд ажээ.

Майкл Блүүмберг “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн баян хүмүүсийн жагсаалтад багтдаг. 2013 онд тэрбээр уг жагсаалтын есдүгээрт орж байв. Блүүмберг 31 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй ажээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.