04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Их Британийн шинэ гүнжид Шарлотт Элизавета Диана гэдэг нэр өглөө

ЛОНДОН. /ВВС/. Кэмбрижийн гүн болон гүнгийн ахайтан охиндоо Шарлотт Элизавета Диана хэмээх нэр өглөө гэж Кенсингтоны ордон мэдэгдлээ.

 

Хаан ширээ залгамжлах эрх бүхий дөрөв дэх хүн Шарлоттыг цаашид Кэмбрижийн эрхэмсэг гүнж Шарлотт гэнэ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондоны гэгээн Мэригийн эмнэлэгт 3.7 кг жинтэй мэндэлсэн юм.  

Шарлотт нь Чарльз гэдэг нэрийн, өөрөөр хэлбэл, хунтайж Уильямын аав, хунтайж Чарльзын нэрийн эмэгтэй хувилбар юм.

Бяцхан гүнжийн нэр нь хатан хаан II Элизавета болон 1997 онд авто замын ослоор амиа алдсан гүнж Дианагийн нэрээс бүрдэж байна. Диана нь шинэ гүнжийн аав, хунтайж Уильямын ээж юм.

Статистик мэдээнээс үзвэл, Шарлотт нь Англид охидын хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтын 21 дүгээрт байгаа бөгөөд 2013 онд Уэльст 2242 хүүхдэд энэ нэрийг өгчээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.