04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Их Британи “Лалын улс”-д агаарын цохилт өгнө

ЛОНДОН. /Anadolu/. Цэргийн ажиллагаа явуулахыг Их Британийн парламент дэмжсэнээр, Сири дэх “Лалын улс”–д тус улс агаарын цохилт өгөх боллоо.

Сири дэх “Лалын улс”-д агаарын цохилт өгөх тухай Засгийн газрын саналыг 11 цаг хэлэлцэж, 106 гишүүн үг хэлсний дараа лхагва гарагийн шөнө Төлөөлөгчдийн танхимын 397 гишүүн дэмжиж, 223 эсэргүүцсэн байна.

“Лалын улс”-ыг бөмбөгдөж буй АНУ тэргүүтэй эвсэлд Их Британи элсэх зөвшөөрлийг уг шийдвэр олгож байна. Иракт буй “Лалын улс”-ыг бөмбөгдөх зөвшөөрөлтэй Их Британийн сөнөөгч онгоцууд агаарын цэргийн кампанит ажлаа хэдхэн цагийн дотор эхлүүлж магадгүй гэж “BBC” мэдээллээ.

Уг асуудлаар Их Британийн сөрөг хүчний Лейборист нам хуваагдаж, намын дарга Жереми Корбины энхийн төлөөх байр суурийг эсэргүүцэн, тус намын Төлөөлөгчдийн танхим дахь гишүүдийн гуравны нэг нь Засгийн газрыг дэмжсэн юм.

Их Британийн ард иргэдийг хамгаалахын тулд Сири дэх “Лалын улс”-д агаарын цохилт өгөх төлөвлөгөөг дэмжихийг Ерөнхий сайд Дэвид Кэмерон гишүүдэд уриалж, “уг төлөвлөгөө нь бид терроризмтой тэмцэхийг хүсэж буй тухай бус, хэр сайн тэмцэх талаар юм” гэж хэлсэн билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.