04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Их Британи Сирид агаарын цохилт өгч эхэллээ

ЛОНДОН. /BBC/. Сири дэх “Лалын улс”-д Их Британийн Хатан хааны агаарын цэргийн хүчний сөнөөгч-бөмбөгдөгч “Tornado” нисэх онгоцууд анхны агаарын цохилтоо өгснийг тус улсын Батлан хамгаалах яам нотоллоо.

Британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд “Лалын улс”-ыг бөмбөгдөхийг дэмжсэний дараа тун удалгүй Кипрт байрлах Хатан хааны агаарын цэргийн хүчний Акротири баазаас дөрвөн “Tornado” хөөрсөн байна.  Нисэх онгоцууд 227 кг жинтэй “Paveway” лазер удирдлагатай, гурван бөмбөгтэй хөөрчээ.

Сирийн зүүн нутаг дахь “Лалын улс”-ын хяналтад буй нефтийн ордын ойролцоох зургаан байг онгоцууд онилсон байна.

“Лалын улс”-тай тэмцэх цэргийн ажиллагаа явуулахыг Төлөөлөгчдийн танхимын гишүүд дэмжсэнээс хойш цагийн дараа эхний хоёр онгоц хөөрсөн бөгөөд цаг хүрэхгүй хугацааны дараа дараагийн хоёр нисэх онгоц хөөрчээ.

Даалгаврын талаар Их Британийн Батлан хамгаалах яамнаас дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч Сирид агаарын цохилт өгч буй тус улсын анхны байлдааны нисэх онгоцууд гэдгийг нотолсон юм.

Пуужин бус, бөмбөг хэрэглэснийг үзвэл хөдөлгөөнгүй бай, магадгүй, байгууламж онилсон байх магадлалтай байна.

Эхэнд хөөрсөн хоёр “Tornado” гурван цаг орчим ниссэний дараа эргэн газардсан юм. Харьцангуй богино хугацаанд даалгавар гүйцэтгэснээс харвал хөөрөхөөс өмнө байг тодорхойлсон бололтой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.