04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Кэмбрижийн бяцхан гүнж Шарлоттыг адислалаа

ЛОНДОН. /ANADOLU/. Кэмбрижийн бяцхан гүнж Шарлоттыг Их Британийн өмнөд нутгийн Сандрингем хотын сүмд адислалаа.

 

Өнгөрсөн амралтын өдөр гэгээн Мэри Магдалины сүмд болсон, Их Британийн хаан ширээг залгамжлах эрх бүхий дөрөв дэх хүн болох гүнж Шарлоттыг адислах ёслолд хатан хаан II Элизавета, хунтайж Филипп, хунтайж Чарльз болон Корнуоллын гүнгийн гэргий, бяцхан гүнжийн ээж Кэтрин Миддлетоны ар гэрийнхэн оролцжээ.

Кентерберийн хамба Жастин Уэлби есөн сартай гүнжийг адислах хаалттай ёслолыг удирдан явуулжээ.

Гүнж Шарлотт Элизавета Диана нь энэ оны тавдугаар сарын 2-нд Лондоны Гэгээн Мэригийн нэрэмжит эмнэлэгт мэндэлсэн. Тус эмнэлэгт гүнж Дианы агсан Шарлоттын аав, хунтайж Уильямыг 1982 онд төрүүлж байсан билээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 29-нд гэрлэсэн гүнгийн гэргий Кэтрин Миддлетон болон хунтайж Уильямын анхны хүүхэд, Шарлотт гүнжийн ах энэ сарын 22-нд хоёр нас хүрнэ.

Г.Доржханд     www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.