04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Лондонд нийтийн тээвэр үнээ нэмжээ

Лондон хотын нийтийн тээврийн үнэ энэ даваа гаригаас дунджаар долоон хувиар нэмэгдэж байна. Хотод нийтийн тээврийн тариф нэмэгдэж байгаа нь анх удаагаа биш. Жил бүрийн үнийн нэмэгдлийг инфляцийг тооцох нэг үзүүлэлт буюу RPI индексийг долдугаар сарын бөөний үнийн индекс дээр хоёр хувь нэмэхээр томьёолон гаргадаг. Үндэсний статистикийн товчооны сүүлийн мэдээгээр арваннэгдүгээр сарын сүүлчийн RPI нь 5,2 хувь болсон байв.

Дэлхийд хамгийн үнэтэй гэгддэг Лондонгийн метроноос гадна автобус, хөнгөн метро DLR ба Темза голын завийн тээврийн үнэ нэмэгджээ. Oyster гэх карт мөн нэг удаагийн тасалбарын үнэ нэмэгдэв. Цаасан тасалбарын үнэ ойролцоогоор найман хувиар нэмэгдсэн гэнэ. Харин тэтгэврийнхнийн хөнгөлөлт хэвээр үлджээ.

Жил бүрийн  тээврийн хөлсний нэмэгдэл нь Transport for London компанид тээврийн дэд бүтцээ барьж байхад нь туслах зорилготой ч араасаа олон шүүмжлэл гаргадаг.

Ш.Мягмар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.