05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Лондон дахь Мадам Тюссогийн музейн барилгыг худалдана

ЛОНДОН. /RIA Novosti/.  Их Британийн нийслэл Лондон хотын Мэрилбон дүүрэг дэх Мадам Тюссогийн музей 130 гаруй жилийн турш байрлаж буй барилгыг худалдахаар болжээ.

 

Лаагаар урласан баримлын музей нь Британийн нийслэл дэх хамгийн олон зочин гийчин ирдэг түүхэн дурсгалт газруудын нэг юм. Тус музей барилгыг түрээсээр ашигладаг бөгөөд жилийн түрээсийн төлбөр нь 15.5 сая фунт стерлинг гэнэ. Одоогоор уг байшин 320 сая фунт стерлингээр үнэлэгдэж байгаа тухай “Evening Standard” сонинд бичсэн байна.

Түрээсийн гэрээнд тусгаснаар музейн захиргаа барилгыг дахин 27 жилийн хугацаанд ашиглах эрхтэй, түүний дээр түрээсийн хугацааг 70 жилээр сунгаж ч болох юм.

Уран барималч Мария Тюссогийн байгуулсан энэ музейн салбар дэлхий даяар байдаг бол Лондон хотын музейн цуглуулгад хамгийн эртнийхт тооцогддог мянга гаруй үзмэр байдаг ажээ.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.