05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

ХОЁРДУГААР ЕЛИЗАВЕТАГИЙН БИЕ МУУДЖЭЭ

     Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветагийн бие пүрэв гарагт муудсан тухай Daily Mail сонин мэдээлжээ.

    Сонины өнөөдрийн дугаарын эхний нүүрэнд мэдээлснээр, хатан хаан суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон байна. Хоёрдугаар Елизавета олон тооны ёслолын ажиллагаанд оролцож олон цагийг зогсоо өнгөрүүлдэг нь ийм өвчтэй болоход хүргэжээ. Хатан хааны нуруу болон хөлийн өвчин жилээс алхагшсаар ирсэн байна.

    Тийнхүү тэрбээр өнөөдөр 90 очрим медаль болон шагнал гардуулах ёстой байсан Виндзорын цамхагийн ёслолын ажиллагаанд оролцох боломжгүй болсон байна. Тиймээс энэ удаад түүний оронд Уэльсийн хунтайж Чарльз уг ёслолын ажиллагаанд оролцох болжээ.

    Саяхан төр барьсны бриллиантан ойгоо тэмдэглэсэн хоёрдугаар Елизавета эрүүл мэндийн хувьд гайхалтай нэгэн билээ. Букингемийн ордны төлөөлөгчийн хэлснээр, 60 жил төр барихдаа тэрбээр өвчний улмаас ганц л удаа олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй байна. Саяхныг хүртэл тэрбээр морь унаж байсан бөгөөд өнгөрсөн жил л өвдөгний өвчний улмаас Виндзорын цамхагийн ойролцоох ойгоор хийдэг морин аяллаас татгалзжээ.

    Нас дээр гарсан хэдий ч Их Британийн хатан хаан жилд олон нийтийн 300 гаруй арга хэмжээнд оролцсоор байгаа билээ.
З.Амгалан

Montsame

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.