04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Хунтайж Гарри Мишель Обамагийн хамт шархадсан цэргүүдтэй уулзана

ЛОНДОН. /TASS/. Их Британийн хаан ширээг угсаа загамжлах тав дахь хүн болох хунтайж Гарри ирэх долоо хоногт АНУ-д нэг өдрийн айлчлал хийж, тус улсын тэргүүн хатагтай Мишель Обама болон дэд Ерөнхийлөгчийн гэргий Жилл Байдены хамт Виржини муж улсын Вашингтон хот орчимд оршдог Форт-Бельвауар цэргийн баазад очно. 

“Press Associacion” агентлагийн мэдээлснээр, тэд тус баазад нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа шархадсан цэргүүдтэй уулзана. Шархадсан цэргүүдэд зориулж чөлөөт цагаа өнгөрөөх төвийг Форт-Бельвауарт тусгайлан байгуулсан аж.

Хунтайжийн айлчлал нь “Invictus Games” хэмээх Паралимпийн наадамтай адил боловч зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй болсон цэргүүд оролцдог олон улсын тэмцээнийг дэмжих зорилготой байна.

Гарри мөн 2016 онд Флорида муж улсын Орландо хотод болох дээрх наадмыг зохион байгуулах зөвлөлийн хуралд болон Вашингтон хот дахь Их Британийн Элчин сайдын яаманд болох хүлээн авалтад оролцоно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.