05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Элчин сайд Британийн хилийн албатай уулзав.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл 2011 оны 11 сарын 4-ний өдөр Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал ноён Жеймс Шаарптай монголын талын санаачлагаар манай иргэдийн британийн виз мэдүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар ярилцаж шийдвэрлүүлэх зорилгоор Британийн ГХХНЯ-ны байранд уулзалт хийв. 

Уулзалтын үеэр монгол иргэдийн Британид зорчих виз авахад цаг хугацааны болоод бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд тулгарч буй хүндрэлүүдийн талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. Британийн хилийн албаны Азийн бүсийн захирал Ж.Шаарп уулзалтын үеэр бизнесийн зорилгоор виз мэдүүлэгчдийн виз олголтын байдал өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй буюу 93 хувьтай байгааг дурьдаад харин британийн их дээд сургуульд суралцахаар виз мэдүүлэгчдийн үзүүлэлт буурсан нь иргэд британийн чанар муутай их, дээд сургууль эсвэл магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулийг сонгож виз мэдүүлбэл татгалзах магадлал өндөр болохыг анхааруулав.

Иймд ИБУИНВУ-д их, дээд сургуульд сургалцахаар ирэх гэж буй иргэд хилийн албанаас гаргасан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын жагсаалтад ороогүй сургуулийг сонгохгүй байхыг анхааруулсан байна.

Хэрэв жагсаалтад байхгүй сургуулийг сонгосон бол таны виз гарах магадлал бага гэсэн үг юм. Дараахь веб хаягнаас сургуулиудын жагсаалтын үзнэ үү.
http://www.ukba.homeoffice.gov.uk/sitecontent/documents/employersandsponsors/pointsbasedsystem/registerofsponsorseducation

Мөн уулзалтын үеэр визийн хариу гарах хугацаа хэтэрхий удаан байгаа талаар монгол иргэд нэлээд гомдол гаргадаг тухай мэдээлж, уулзалтын дүнд визийн материалыг Улаанбаатар-Бээжингийн хооронд түргэн хүргэх шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэхээр тохирсны дагуу DHL Mongolia компани хамтран ажиллах болсон байна. Үйлчилгээний талаархи мэдээллийг DHL Mongolia компанийн http://dhl.mn/ хаягнаас авна уу.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.