04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

„Монгол орны хөгжилд 8-р чуулга уулзалт“

Британи дах Монгол Улсын  Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран гадаадад суралцагч мэрэгшигч нарын эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болгох зорилгоор „Монгол орны хөгжилд“ чуулга уулзалт 2005 оноос хойш уламжлал болгон жил бүр зохиож ирсэн юм.
Энэхүү Чуулга уулзалт нь жилээс жилд өргөжин тэлж утга агуулга зорилго чиглэл нь баяжин арвижиж байна. Үүсэн буй нөхцөл байдал, эрэлт шаардлагатай уялдуулан  чуулга уулзалтад бусад орнуудад ажиллаж суралцаж буй Монголчуудаа зохион байгуулах үйл ажилагыын хувьд ч сэрч мэдэж судалж мэрэгшиж буй зүйлсээ олноор хуваалцан хэлэлцүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн Европын бусад улс орнуудаар жил бүрээр ээлжилэн зохион байгуулахаар болсныг танд дуулгахад таатай байна

Наймдугаар чуулга уулзалт 2012 оны 5 сарын 5-ны өдөр Шведийн Вант Улсын нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи-Европийн стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Шведийн Вант улс дах  Монгол Улсын Элчин Сайдын Яам, Үндэсний Хөгжил ШИнэтгэлийн хороо,  Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл Монгол Европийн Нийгэмлэг, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.

VIII Чуулган – Ерөнхий агуулга

Өндөр технологийн салбар нь харьцангуй бага нөөцөөр аж үйлдвэрлэл явуулдаг ч улс орны эдийн засгийн өсөлтөд үлэмжхэн хувь нэмэр оруулж байна. Тухайлбал АНУ-ын өндөр технологийн үйлдвэрлэлийн өлгий Калифорни мужийн Силикон Хөндийн 2.4 сая орчим оршин суугчид АНУ-ын хүн амын нэгээс бага хувийг эзлэх ч улсынхаа ДНБ-ний 5хувийг бүтээж байдаг бол Нидерланд улсын өндөр технологийн хот Айндховенд оршин суугчид (700 000 хүн) нийт хүн амынхаа 4 хувийг эзлэх ч 2011 онд улсынхаа нийт экспортын 25 хувь буюу 55 тэр бум еврог бүтээжээ. Иймээс ч өнөөдөр Дэлхийн олон улс орнууд өндөр технологийн салбарыг улс орны хөгжлийн гол суурь гэж үзэн анхаарлаа хандуулж байна.

Хэдийгээр энэ салбар Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах түвшинд хараахан бүрэлдэн хөгжиж амжаагүй байгаа ч энэ чиглэлд зарим алхамууд хийгдэж бодлого боловсруулагдан, салбарыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдаж, үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин ч бүрдэж байна. Тухайлбал Монгол орны хувьд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого 2010 оны 6 сард батлагдаж, 2011 оноос эхлэн Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо (ҮХШХ) уг бодлогыг хэрэгжүүлэхээр мэдээлэл холбоо, электрон, био-, нано-технологийн салбарыг сонгон холбогдох үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Энэ бүгдээс үндэслэн дэлхийн тэр дундаа Европын улс орнуудын өндөр технологийн салбарын байдлаас танилцуулах, дотооддоо бүрэлдэж буй энэхүү нааштай чиг хандлагуудыг дэмжих зорилгоор бид бүхэн 8-р чуулга уулзалтыг Өндөр технологийн салбарыг Монголд хөгжүүлэх арга зам, Европын стандарт сэдвийн доор зохион байгуулахаар шийдсэн болно.

Илтгэлийн зарлал

ЦАР ХҮРЭЭ
Өндөр технологийн салбарын хөгжлийн гол суурь болох entrepreneurship, R&D, венч капитал (эрсдлийн хөрөнгө), төрийн харилцан уялдаа, хамтын ажиллагаанаас хамааран тухайн орны өндөр технологийн салбарын амжилт тодорхойлогддог нь бусад орны арга туршлагаас ажиглагдаж байна. Тиймээс Монголд яг одоо тулгараад байгаа доор дурдсан дөрвөн асуудал нь зайлшгүй шийдэх ёстой асуудлуудад тооцогдож буй. Эдгээр асуудлуудыг хөндөн чуулганы тодорхойлсон дэд сэдвүүдээр өгүүлэл хүлээн авч байна.

Монголын өндөр технологийн тулгарсан асуудлууд:

- Өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжүүлэх оновчтой дэд бүтцийн нэг гэж үздэг Шинжлэх Ухааны паркыг Монгол улсад хөгжүүлэх тухай;

- Өндөр технологи, инновацийн төсөл, үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүгийн аргаар дэмжихэд чиглэсэн венч капиталын санг хэрхэн байгуулж ажиллууллах тухай. Уг хүрээнд, инновацийн хууль, венч капиталын сангийн эрх зүйн асуудал зэргийг хэрхэн зохион байгуулж ажиллуулдаг талаар, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил болон төрд өргөх тодорхой санал;

- Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хуулийн дагуу өөрсдийн бий болгосон зах зээлийн шаардлага хангасан, эрэлттэй байгаа үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах зорилгоор дэргэдээ компани байгуулах, өөрсдийн бий болгосон оюуны өмчөөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгдөг. Үүнтэй холбоотойгоор Европын их сургуулийн старт-ап компаниуд хэрхэн ажилладаг, санхүүждэг, орлого ашгаа хуваарилдаг, холбогдох дүрэм журмын тухай;

- Монголын өндөр технологийн дэд салбаруудыг тодорхойлох арга зам. Үүнтэй уялдан холбогдох технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвартай эсэх, зах зээлийн судалгаа, гол өрсөлдөгчид, хамтран ажиллагчидтай ямар бодлогоор ажиллах зэрэг технологийн алсын хараа, зах зээлийн урьдчилсан таамаглал хийж хөрөнгө оруулалт, судалгаа, үйлдвэрлэлийн бодлого, стратеги боловсруулах тухай.

Эдгээр тулгамдсан асуудлуудыг дараах сэдвүүдийн дор хөндсөнөөр Монголын их сургуулийн судлаачид, хөрөнгө оруулагчид, засгийн газарт зөв, цэгцтэй ойлголт өгч, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад хувь нэмэр оруулах юм.

ХОЛБОГДОХ СЭДВҮҮД
Доор дурьдагдсан болон бусад холбогдох сэдвийн дор өгүүлэл сонгон шалгаруулж авна. Заавал дурьдсан сэдвийг хөндөх албагүй хэд хэдэн дэд сэдвийг зэрэг хөндсөн төдийгүй өөр дурьдагдаагүй сэдвийг оруулж болно.

A. Өндөр технологийн аж үйлдвэр ба entrepreneurship:

  1. Технологийн чиглэлээр шинээр байгуулагдаж буй гарааны компанитай (start-up company) холбогдох асуудлууд, бусад орны туршлаганд тулгуурлан хөгжүүлэх арга;
  2. Олон улсын түвшинд өрсөлдөх өндөр технологийн компани байгуулах арга:
    a). Өндөр технологийн салбарт шаардлагатай хүний нөөц, түүнийг хөгжүүлэх;
    b). Монголын өндөр технологийн салбарт аутсорсингийн гүйцэтгэх үүргийг өндөрсгөх;
    c). Өндөр технологийн салбарын гол цөм болох инновацийг бусад орны туршлаганд тулгуурлан хөгжүүлэх.
  3. Дотоодын болон гадаадын зах зээлд инновацаар өрсөлдөх боломж, шаардлагатай хууль эрх зүйн орчин;
  4. Шударга өрсөлдөх чадвартай бизнесийн эрүүл орчин, хамтын ажиллагаа;
  5. Монголын өндөр технологитой холбогдох компаниудын өнөөгийн байдал, хэтийн төлөв.

Б. Өндөр технологийн аж үйлдвэр ба Research&Development (R&D):

  1. Өндөр технологийн салбарт (өөрийн ажиллаж суралцаж буй чиглэлийн хүрээндээ ярьж болно) их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын оролцох оролцоо, хамтын уялдаа, хэтийн төлөв;
  2. Олон улсын өндөр технологийн салбарын R&D-гийн ерөнхий стратеги, гүйцэтгэх үүрэг; Монголын тохиолдолд анхаарах зүйлсийг дурдах;
  3. Инкубатороос зах зээлд амжилттай өрсөлдөх чадвартай компанийг бий болгосон туршлагууд;
  4. Монголын инкубатороос болон судалгаа шинжилгээнээс төрж буй компаниудын ололттой болон сул талууд, цаашид хөгжүүлэх стратеги;
  5. R&D-ийн хөгжилд шаардлагатай хууль эрх зүйн орчин.

В. Өндөр технологийн аж үйлдвэр ба санхүү, менежмент:

  1. Өндөр технологийн хөрөнгө оруулагчид, венч капиталын тогтолцоо;
  2. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, хууль эрх зүйн орчин г.м нөхцлийг бүрдүүлэх төр засгийн оролцоо, дэмжлэг;
  3. Судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, төрийн өндөр технологийн салбарын оролцоо, тэдний хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв;
  4. Өндөр технологийн салбарыг амжилттай байгуулах шаардлагууд, орчин нөхцөл, стратеги;
  5. Олон улсын өндөр технологийн аж үйлдвэрийн чиг хандлагад тулгуурлан, Монгол орны өндөр технологийн салбарыг өргөжүүлэх стратеги.

Чухал огноо:
- Илтгэлийн хураангуйг (abstract) 2012 оны 4 сарын 1 гэхэд ирүүлсэн байх;
- Хүлээн зөвшөөрөгдсөн илтгэлийг 2012 оны 4 дүгээр сарын 8 гэхэд мэдэгдэх;
- Чуулганы илтгэгчидийн бүртгэл 2012 оны 4 дүгээр сарын 15 гэхэд хийсэн байх;
- Илтгэлийг (MS Powerpoint Presentation) 2012 оны 5 сарын 1 гэхэд chuulga@gmail.com руу ирүүлсэн байх;
- Илтгэгчид 2012 оны 5 дугаар сарын 25 гэхэд илтгэлээ өгүүллэг хэлбэрээр, чуулганы товхимолд оруулахаар ирүүлсэн байна.
- Чуулганы огноо 2012 оны 5 сарын 5.

Илтгэлийн агуулга:
- “Өндөр технологийг Монголд хөгжүүлэх арга зам, Европын стандарт” дэд сэдвийн дор чуулга уулзалт явагдах тул энэ сэдэвтэй шууд холбоотой байх;

- Өөрийн судалж мэрэгшиж буй өндөр технологийн чиглэлийн онцлог, олон улсын түвшинд мөрдөгдөж буй ерөнхий чиг хандлагуудыг танилцуулах;

- Монгол дахь тулгамдсан асуудлыг хөндөж мэдлэгт суурилан хэрхэн шийдвэрлэх арга замын талаар санал гаргасан;

- Монгол улсын хөгжилд тухайн чиглэлээрээ хувь нэмэр оруулахуйц санал гаргасан;

- Илтгэлийн нэр тодорхой бөгөөд оновчтой байх, хэт өргөн утгатай сэдвээр нэрлэхгүй байх;

- Тухайн чиглэлдээ шинэ, шинэлэг санаа агуулсан;

- Холбогдох техник, технологийн шинэ арга зүйг хэрэглэсэн байх.

Хураангуйн (abstract) формат:
- 300 үгэнд багтсан хураангуйг Монгол, Англи хэл дээр бичиж ирүүлнэ. Үүнд: оршил, хэрэглэсэн арга, үр дүн, дүгнэлт хэсгийг заавал багтаах ба зөвлөмж байвал оруулж болно.

- Хураангуйг Монгол хэлээр Arial фонт, 12 бичсэн байна.

- Хураангуйг 2012 оны 4 сарын 1 гэхэд ирүүлсэн байх.

Илтгэл:
- MS Power Point програм дээр хийнэ;

- Зураг, дүрс тод байхаас гадна ойлгомжтой, гарчиг, тайлбар зэргийг багтаасан байх;

- Илтгэлийг 5 сарын 1 гэхэд chuulga@gmail.com руу ирүүлсэн байх – Илтгэлийг хадгалж нэрлэхдээ өөрийн нэр, илтгэх цагаа (хөтөлбөрөөс урьдчилсан цагийг харах) оруулсан байх. Жишээ нь: Bazarragchaa_14:30 гэх мэт.

Илтгэгчид:

- Өөрийн тухай танилцуулгыг хураангуйтай хамт ирүүлэх. Овог нэр, ажлын газрын хаяг, холбоо барих утас, имэйл, зэрэг цол, эрхэлдэг ажил, ажлын чиглэл, сонирхол (ажилтай холбоотой болон хувийн) г.м. зүйлсийг товч бөгөөд тодорхой бичиж өөрийн зурагтай хамт ирүүлэх;

- Илтгэлийн гол агуулга, дүгнэлтийг Монгол хэлээр 20 минутад товч тодорхой илтгэж, 20 минутын хэлэлцүүлэгт оролцоно;

- Илтгэх цагаа хатуу баримтлах. Үүний тулд 1PP slide-д 2 минут ойролцоогор зарцуулах жишээтэй илтгэлээ бэлдэхийг зөвлөж байна.

- Хэт их слайд хийхээс татгалзана уу. Нийтдээ 10-аас ихгүй слайд хангалттай гэж зөвлөх байна.

- Чуулганд оролцогсдод өөрийн илтгэлээ тарааж болох ба хэвлэхтэй холбоотой асуудлыг илтгэгч өөрөө хариуцана.

Монгол болон бусад гадаад орноос биеэр бус оролцогчид:

Урьдчилан илтгэлийн бичлэгээ тухайн салбар хуралдаан удирдах болон зохион байгуулагчдад ирүүлж онлайнаар хэлэлцүүлэгт оролцож болно. Дээрх хэлбэрээр оролцох илтгэлүүд 4 сарын 1-нд нэгтгэгдэх тул чуулганы chuulga@gmail.com хаягаар харьцаж техникийн тусламж авч илтгэлээ ирүүлэх.

Чуулганы товхимол:
Чуулганд илтгэгдсэн ажлууд товхимол болон хэвлэгдэн гардаг уламжлалтай. Илтгэгчид 5 дугаар сарын 25 гэхэд илтгэлээ өгүүллэг хэлбэрээр ирүүлсэн байна. Өгүүллэг нь 8-10 нүүр, Arial фонт, 12-оор бичигдсэн байвал зохино.

Үг үсэг, утгын алдаа зэргийг сайн анхаарч зөв хэллэг хэрэглэх, хэт урт өгүүлбэр хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

Энэхүү өгөгдсөн мэдээллээс асуух зүйлс гарвал чуулган зохион байгуулах багтай chuulga@gmail.com хаягаар холбогдоно уу.

Бусад:
Илтгэгчид чуулган эхлэх өглөөний танилцах цагаар ирж чуулганы багийн гишүүд болон бусад холбогдох хүмүүстэй танилцвал таатай байх болно.

Чуулганы урьдчилсан хөтөлбөр болон чуулгантай холбоотой мэдээллийг чуулганы вэб сайтруу орж харна уу: http://www.md-forum.eu/

Илтгэгчдийн хураангуй чуулга-уулзалтын эмхэтгэл болон хэвлэгдэн чуулган эхлэх өглөө бүх илтгэгчдэд тараагдана.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.