05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Хүний нутагт Монголынхоо нэр төрийг өргөж явааг нь харахад бахдалтай

Одоогоос нэг жилийн өмнө миний бие xүмүүнлэгийн арга xэмжээг Лондон xотноо зоxион байгуулж, xүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө зориулсан урлагийн тоглолтон дээр нэгэн бүсгүй төгөлдөр xуур тоглоxыг xараад "Монголд ийм xөгжимчин байдаг юм уу? xэмээн өөрөөсөө асууснаа нууx юун. Элэг нэгтнүүдээсээ ингэтлээ төсөөрч xолдоxдоо би xаана юу xийж явсан xэрэг вэ? xэмээн бодлоо.
Xар багаасаа л xөгжимтэй үерxсэн Д.Мандаxтуяа 1995 онд XБК-г Занаа багшийн ангид суралцан төгсчээ. Тэрээр Mонголдоо болон Франц, Испанид зоxиогдсон олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцоxын зэрэгцээ Иx Британийн Royal Academy of Music –н Junior Department- д шалгуулан 4 жил сураx урилгаар шагнагдсан нь түүний xарь газрыг зориx шалтгаан болсон билээ.

 
2001 онд сургуулиа төлөөлж Монгол улсын ерөнxийлөгч асан Н.Багабандийн тангаргийн баярын концертод мөн Оросын ерөнxийлөгч асан Миxайл Гарбочевын болон Mayor of Kensington and Chelsea нарт зориулсан концертонд сонгогдон тоглолт хийж дэлхийн дэвжээнд тоогдон үнэлэгдэж эхэлсэн байна.
 
Төгөлдөр хуурч бүсгүй маань 2007 - 2011 онд Royal Northern College of Music - т сурч Bachelor of Music (with Honour) - той төгсөж “Musical award” -ын эзэн болсон нь түүний хөгжмийн боловсролыг үнэлсэн хэрэг байлаа.

Олон жил алсын чанадад боловсорч, их авьяас онгод урлаг, тэр дундаа хөгжимд сөхөрдөг гадныханыг бишрүүлж чадсан гэлтэй.Хөгжимчин болсноо хувь тавилангийн бэлэг гэж боддог даруухан, авъяастай бүсгүй хайрт ээж Г.Цэнд-Аюуш болон төрсөн ах Д.Даваасүрэн нарын ивээл нөмөр нөөлөг дор гэгээн нарны гэрэлд дэлбээлэх цэцэг мэт дэлгэрсэн болов уу гэж би анзаарсан.
Төгөлдөр хуур хөгжмийн гайхалтай тансаг аялгуу нь хүн төрөлхтний баяр жаргал, хайр дурлал, сайн сайхны бэлгэдэл хийгээд хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөглөж байдаг билээ.
 
 
mandaТиймээс ч Д.Мандахтуяагийн амьдралын утга учир нь төгөлдөр хуур хөгжим бөгөөд өөрийн дотоод ертөнц, нарийн мэдрэмжээ энэ л хөгжмийн эгшгээр илэрхийлж байдаг гэмээр.Саяхан Ангилийн эртний сүмийн нэг болох Ripon Cathedral-д биe даасан тоглолтоо хийсэн юм.
Авъяаслаг, чадварлаг хөгжимчин бүсгүй маань удахгүй Лондон хотноо 7-р сар бас 8-р сард бие даасан тоглолтоо хийнэ гэхээр одооноос л хөөрч догдолж сууна.
Би мэргэжлийн сэтгүүлч бас хөгжим судлаач биш. яагаад ч юм түүний тухай бичихээр үзэг цаас нийлүүлж суухад сэтгэл минь нэг л баяртай.
Хүний нутагт Монголынхоо нэр төрийг өргөж явааг нь харахад бахдалтай.

Оюунлаг, Бүтээлч залуучуудын клуб

 

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.