05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

ХАНХҮҮ ГАРРИ АЛБА ХААХААР АФГАНИСТАНД ИРЖЭЭ

Ханхүү Гарри Афганистанд 4 сар алба хаахаар хоёр дахь томилолтоороо хүрэлцэн иржээ. "27 настай Гарри талибуудын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох болно" хэмээн Их Британийн Батлан хамгаалах яам онцлон дурдлаа.
 100 хүнтэй бүлгийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр Гильменд муж дахь "Кэмп Бастион" цэргийн баазад ирээд байна. Тэрбээр бусад цэргийн хамтаар ачааны чингэлэгт төвхнөжээ.

Гарри байлдааны ажиллагаанд оролцож байгаа тухай мэдээллүүд нь өөрийг нь болон хамт алба хашиж буй нөхдийг нь эрсдэлд оруулахгүй гэж БХЯ үзэж байгаа аж.

4 жилийн өмнө буюу 2008 онд Гарри Гильменд мужид 10 долоо хоног алба хаасан хэдий ч түүний хаана байгаа талаарх мэдээ хэвлэлд нийтлэгдсэн нь хугацаанаасаа өмнө харихад хүргэж байжээ.

Лас-Вегаст болсон үдэшлэгэн дээр нүцгэлсэн байдалтай байгаа гэрэл зургийг нь нийтэлсэн шуугиант явдлын дараа Гарриг Афганистан руу илгээжээ. Түүнийг цэргийн албанд илгээснээр элдэв дуулиан шуугиан дуусгавар болно гэж үзэж буй бололтой.

harry pa 416

С.Амар

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.