03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Худалдаа, эдийн засгийн харилцаа

 1973 онд манай хоёр улс худалдааны харилцаа тогтоожээ. 1975 онд Лондонгийн худалдааны танхимийн төлөөлөгчид Британид харилцан айлчилсан байна.

Британийн пүүс компаниудын зүгээс Монголд хөрөнгө оруулах сонирхлыг бий болгох,мэдээлэл тараах үүднээс хөрөнгө оруулалт, аялал, жуулчлалын сэдвээр 1998,1999 онд Лондон хотноо 2 удаа бага хурал зохион байгуулсан.

 Британийн пүүс компаниуд манай улсын уул уурхайн болон мал аж ахуйн гаралтай зарим бараа, түүхий эд тухайлбал, ямааны ноолуур болон хонины ноосыг худалдаж авахыг сонирхдог.

Британитай хийсэн худалдааны мэдээ /сая.ам.доллароор/
Худалдааны төрөл       2003   2004    2005   2006
Барааны эргэлт          30,6    137,6     95,3    630,0
Экспорт                      26,4    133,7      87      226,6
Импорт                       4,07    3,9          8,3     403,0

 Британи Улс бол Европын Холбооны орнууд дотор Монголтой хийж буй худалдааны нийт хэмжээгээр нэгдүгээрт, Монголоос импортолж буй барааныхаа хэмжээгээр дөрөвдүгээрт ордог. Өнгөрсөн 2005 онд Монгол Улс Их Британид 87 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүнээс 81,9 сая ам.долларын алт, 3,3 сая ам.долларын самнасан ноолуур байна.
Манай пүүс компаниуд Британиас ихэвчлэн үнэт цаас, хэвлэгч машин механизм, нэхмэлийн мяндас, бэлтгэх машин, телефон цахилгаан  шуудан холбооны хэрэгсэл, уул уурхайн тоног төхөөрөмж, эм, химийн бодис, өргөн хэрэглээний барааг импортолдог.

 1991 онд Британийн Марлик Инженеринг компани шууд хөрөнгө оруулалтаа Монголд оруулж эхлэлийг тавьснаас хойш Монгол Улс дахь Британийн хөрөнгө оруулалт 32,4 сая ам.доллар, Вержини арлуудынх 51,9 сая ам.доллар байгаа бөгөөд Их Британи Монголд хөрөнгө оруулагчдын жагсаалтад  наймдугаарт орж байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.