04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Соёл боловсрол, шинжлэх ухааны харилцаа

 Монгол, Британийн хооронд соёл, боловсролын салбарын харилцаа эхэн үедээ Британийн Зөвлөл, ЮНЕСКО-гийн шугамаар манай мэргэжилтнүүдийг англи хэлний дамжаанд хамруулахаас нэг их хэтрэхгүй явж ирсэн.

Соёлын солилцооны хөтөлбөрийг 1965 оноос нэг жилээр, 1973 оноос хоёр жилээр, 1987 оноос гурван жилээр тус тус байгуулан хэрэгжүүлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ИБУИНВУ-д 1996 хийсэн айлчлалын үеэр боловсрол шинжлэх ухаан, соёлын салбарт  хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээр болгон байгуулсан. Эдгээр хөтөлбөр, хэлэлцээрийн монголын мэргэжилтнүүдийг Британид англи хэлний дамжаанд суралцуулах, хоёр орны хооронд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, монгол болон англи хэлний багш солилцох, урлагийн хэсэг, ном хэвлэл харилцан солилцох, үзэсгэлэн гаргах, айлчлал, аялал зохиох зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

 Британийн Хааны нийгэмлэг манай улсын ШУА-ын хооронд хамтран ажиллах тухай меморандумыг 1993 онд байгуулсан бөгөөд үүний үндсэн дээр хоёр орны  эрдэмтэд судлаачдыг харилцан илгээж байна.

1992 оноос хойш Британийн Засгийн газрын тэтгэлэг буюу Чевнингийн сангийн шугамаар жил бүр оюутнуудад тэтгэлэг олгож байна.Үүнд,
Британийн дээд боловсролын дараах болон зэрэг хамгаалах сургалтад хамрагдах болзол хангасан Монголын  оюутнуудыг Британийн их, дээд сургуулиудад сургах улсын тэтгэлэг олгож, 1998/1999 онд 5 оюутан, 1999/2000 онд 8 оюутан, 2000/2001 онд 15 оюутан, 2001/2002 онд 7 оюутан, 2002/2003 онд 12, 2003/2004 онд 7 оюутанг сургахад Британийн ГХХНЯ-ны Сургалтын тэтгэлэгийн Сангийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.