04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Британийн тусламж

Британи нь манай улсын өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж шилжилтийн үеийн эдийн засгийн бэрхшээлийг гэтлэн давахад зориулж багагүй хэмжээний тусламж үзүүлж ирсэн. 1995-2004 онд олон талын болоод хоёр талын шугамаар нийтдээ 32,6 сая фунт стерлингийн тусламж үзүүлжээ.
Британи манай улсад үзүүлж буй тусламжаа хоёр талын шугамаар  болон олон талын шугамаар олгож байгаа бөгөөд олон талын шугамаар үзүүлж буй тусламж нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын холбооны  ТАСИС хөтөлбөрийн шугамаар хэрэгждэг. Европын Холбооны ТАСИС хөтөлбөрийн шугамаар манай улсад үзүүлж буй тусламжийн 16  орчим хувийг Британийн тусламж эзэлдэг. Хоёр талын шугамаар дараах хөтөлбөрүүдээр дамжуулан тусламж үзүүлдэг. Үүнд: Британийн Олон Улсын хөгжлийн яамны шугамаар Жижиг тусламжийн схем /Small Grants Scheme/ хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 150-250 мянган фунт стерлингийн тусламжийг Улаанбаатар дахь Британийн ЭСЯ-аар дамжуулан олгодог. Үүнийг ядуурлыг бууруулах, хүүхдийн хөгжлийг дэмжих, жижиг төслүүдийг санхүүжүүлэхэд олгодог.         
Хүмүүнлэгийн сангийн шугамаар манай оронд тохиолдож буй цас зудны бурхшээлийг гэтлэн давахад  ямагт туслалцаа үзүүлж ирсэн.

 • Иргэний нийгмийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр /Civil Society Challenge Fund/-ийн шугамаар 2000-2001 онд 87,597 фунт стерлингийн тусламжийг ядуурлыг бууруулах чиглэлийн жижиг төслүүдийг санхүүжүүлэхэд олгосон. 2002/2005 онд 250,000 фунт стерлингийн ДОХ-ын эсрэг сургалт сурталчилгааны төсөл хэрэгжүүлэх болсон.
• Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд олгодог тусламжийг байгалийн гамшиг бэрхшээлийг даван туулахад зориулдаг. Тухайлбал, 1996-2000 онд  250,7 мянган  фунт стерлингийн туслалцаа үзүүлсэн бол 2001/2002 онд 1 сая фунт стерлингийн туслалцаа үзүүлсэн. 2002/2003 онд тохиолдсон байгалийн бэрхшээлийг гэтлэн давахад зориулж 100 мянган фунт стерлингийн тусламжийг Британийн Засгийн газраас олгосон.

Британийн Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамны дэргэдэх сангуудын шугамаар дараах хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Үүнд:

• Чевнингийн тэтгэлгийн сан /Chevening Scholarship/ монгол оюутнуудыг Британийн их дээд сургуулиудад сургахад жил бүр ойролцоогоор 100,000 фунт стерлингийн тэтгэлэг олгож байна.
•  Удирдлагын төсвийн хөтөлбөр /Command Programme Budget/-ийн шугамаар засгийн газрын байгууллагуудын танилцах аялал, парламентийн төлөөлөгчдийн айлчлал зэрэгт зарцуулагддаг. 2001-2002 оны санхүүгийн жилд 123,6 мянган фунт стерлингийн төсөл хэрэгжүүлсэн нь өмнөх онуудаас даруй гурав дахин их байсан байна.
•  ASIST сургалтын хөтөлбөрийн шугамаар жилд 18 мянга орчим фунт стерлингийн тусламжийг батлан хамгаалах хийгээд иргэний хамгаалалтын сургалтад зарцуулдаг.
•  Британийн Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамны дэргэдэх Байгаль орчны сан манай Байгаль орчны яамны санал болгосон төслийг санхүүжүүлэхээр болж, 2002 онд 14,2 мянган фунт стерлингийг олгосон.

Британийн Хүүхдийг ивээх сан 1994 оноос, Британийн Хилийн чанад дахь сайн дурынхны байгууллага 1995 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж  байна. Британийн Хилийн чанад дахь сайн дурын байгууллагын шугамаар манайд 30 орчим сайн дурынхан ажиллаж байна.
Британий хүүхдийг ивээх сан Засгийн газрынхаа 200,0 орчим мянган фунт стерлингийг жил бүр Монголын эмзэг бүлгийн хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамааруулахад зориулж зарцуулдаг. Монгол Улсаас Дэлхийн Банкны хөгжлийн Ассиоцацид төлөх өрийн өөрт ноогдох хэсгийг Британийн тал 2005 оноос эхлэн тодорхой болзолтойгоор чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. 

Британийн Гадаад болон хамтын нөхөрлөлийн хэргийн яамнаас Монгол Улсын Гадаад хэргийн яаманд 5 мянган фунт стерлинг буюу 7,5 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн мэдээллийн техник хэрэгслийг тусламж болгон олгосон.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.